Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Улсын Филармони “СОНГОДОГ ХӨГЖИМ”-өөр амисгалуулна
Улсын Филармони 2015 оны I-р улиралд Монголын хөгжмийн зохиолчдын суу бүтээлээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийг амжилттай хэрэгжүүлж хөгжим судлаач, сонирхогчдын талархал хүлээсэн концертуудыг үзэгчиддээ хүргэсэн  билээ. Харин энэ улирлын нээлтийн тоглолтуудаа дэлхийн хөгжмийн зохиолдын суу бүтээллүүдээс хүргэх “Сонгодог хөгжим” төслийн уран бүтээлүүдийг үзэгч түмэндээ хүргэхэд  бэлэн болоод байна.

Сонгодог хөгжимд дуртай хүмүүсийн бодол хэзээ ч хар муу санаа орж ирдэггүй нь гайхалтай. Сонгодог хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Оюун санааг бусниулж тараах биш, харин эмхэлж цэгцэлж байдаг сонгодог хөгжмийн сор болсон гайхамшигт бүтээлүүдээс улсын Филармони энэ улиралд толилуулах гэж байна. Уг төслийн хүрээнд улсын Филармоний симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол жазз найрал хөгжим, дуучид дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс өөрсдийн хөгжмийн онцлогт тохируулан найруулж үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан