Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Дүүргийн найрал дууны уралдаанд I сургууль арав дахиа түрүүллээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Нийгмийн хөгжлийн хэлтэс нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит дүүргийнхээ “Хүүхдийн най­рал дууны шилдэг хамт­лаг” шалгаруулах анхан шатны шалгаруулалтыг өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгууллаа. 23 дахь удаагаа болж буй энэхүү уралдаант наадамд дүүргийн ерөнхий боловсролын сургуу­лийн арван сургууль заавал дуулах дуу, өөрийн урын санд шинээр орсон дан найрал дуу, хөгжимтэй найрал дуу гэсэн гурван төрлөөр оролцсон юм.
Уралдаанд оролцогч хамтлагуудын заавал дуулах дуу нь 2014 онд зохиогдсон “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн урал­даан”-д II байранд шалгарсан У.Мөнхжаргалын хөгжим “Би зугаалж явна” дан найрал дуу байв. Харин өөрийн сонголтоор дуулах хоёр дууны нэг нь дэлхий нийтээр олны хүртээл болсон хүүхдийн хоолойд таарсан хөгжимтэй бүтээл байна гэсэн шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьжээ. Ер нь хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын гол зорилго нь нийслэлийн ерөнхий боловс­ролын сургуулиу­дын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх юм. Тиймдээ ч жилээс жилд энэхүү уралдаанд орох сургуулиудын тоо нэмэгдэж, багш нарын ур чадвар өсөн урын сан нь баяжиж байгааг тэмцээний шүүгчид тодотгож байлаа.

Ингээд дүүргийн найрал дууны шилдэг хамтлагаар I сургууль арав дахиа шалгарсан бол удаах байруудад Монгол-Оросын хамтарсан III, 58 дугаар сургууль орсон юм. Харин шилдэг удирдаачаар Монгол-Оросын хамтарсан III сургуулийн багш Хальбаева Л.И, шилдэг найруулгаар I сургуулийн багш П. Мөнгөнтулга нар шалгарлаа. Ийнхүү дүүрэгтээ эхний гурван байрт шалгарсан эдгээр сургуулиуд аравдугаар сарын 16-нд болох II шатны шалгаруултад орох эрхтэй боллоо. Энэ дашрамд дуулгахад дүүргүүдээс II шатны шалгаруулалтанд амжилттай оролцсон сургуулиудын найрал дууны хамтлагын нэгдсэн тоглолт нийслэл хотын “төрсөн өдөр” буюу аравдугаар сарын 29-нд зохион байгуулагддаг уламжлалтай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан