COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Ромео Жульетта”-гийн рекламны зураг авалт залууст нээлттэй
Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол 30 жилийн дараа буюу 1996 онд УДЭТ-ын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Тэгвэл 19 жилийн дараа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа шинээр дэглэгдэж үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах гэж байна.
Алтан тайзнаа дахин амилуулах жүжигчдийг хүртэл сонгон шалгаруулсан билээ. Тодруулбал, Никколо Монтекки буюу баян наймаачны дүрд Г.Амгаланбаатар, язгууртан гүн Антонио Капулеттид Г.Эрдэнэбилэг, захирагчийн хүү Парис делла Скалад Г.Дөлгөөн-Аюуш, Жульеттын Өрлөг эх Монад Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Верона хотын захирагч Бартоломео II делла Скалад Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, лам Лоренцод С.Болд-Эрдэнэ тоглохоор болсон. Харин жүжигчин хүн бүрийн мөрөөдөл болсон Ромео, Жульеттагийн дүрийг бүтээх азтай жүжигчдийн нэрийг ихэд нууцалж буй билээ. Ямартай ч УДЭТ-ын үзвэрийн шинэ жилийн нээлтийн өдөрт зориулан тоглогдох У.Шекспирийн “Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийн рекламны зургийг энэ бямба гарагт авахаар болжээ. Тиймээс рекламанд тоглох сонирхолтой 15-25 насны залуусыг зураг авалтанд урьжээ. Дашрамд сонирхуулахад, тус жүжгийн дуу ч бэлэн болсон учир тун удахгүй сонсогчдод хүрэх нь.

0 Сэтгэгдэл