Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Б.Төгс-Амгалан: Титмээ аваад удахгүй очно
А.АКЭРКЭ
“Miss world mongolia-2015” тэмцээнд амжилттай оролцсон “Аз молл” хүүхдийн их дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Төгс-Амгалан эх орноо төлөөлөн “Miss Canada Globe” тэмцээнд оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр 90 орны гоо бүсгүйтэй Канадын Торонто хотод өрсөлдөж үелзүүр бүжгийн үзүүлбэрээр шилдэг аравт багтаж чадсан билээ. Энэ тухайгаа “Улс үндэстэн бүр өөрийн онцлогийг тусгасан ардын бүжгийн урлагтай. Тиймээс бүжгийн үзүүлбэр үзүүлье гэж бодсон.

Монгол ардынхаа үелзүүр бүжгээрээ топ 10-т шалгарч чадсандаа баяртай байгаа. Би энэхүү бүжгээр Монголынхоо бүжгийн урлагийн сайхныг л хүмүүст харуулахыг зорьсон” гэж байсан. Түүгээр ч барахгүй “Мисс болно гэсэн зорилгодоо хүрч Монголынхоо төдийгүй, хилийн дээс алхаад амжилтад хүрэхийн тулд зүтгэж явна. Илүү их амжилт гаргана. Би энэ тэмцээний миссийн титмийг тэргүүндээ залаад эх орондоо очихын тулд хичээх болно” гэж байсан. Тэгвэл тэрээр зорилгодоо хүрч Бөмбөрцгийн мисс тэмцээнээс эх орондоо Miss Tourism буюу Mисс аялал жуулчлал, авьяаслаг миссийн шилдэг аравт багтсан амжилттайгаар титмийн эзэн болжээ. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Miss Tourism” болоод тайзны ард цэцэг аваад бөөн баяр болж байна. Эх орныхоо тухай илтгэл тавьж гадаадынхны нийтлэг ойлголтыг өөрчилж, тэдэнд Монголын талаархи шинэ сэтгэхүйг бий болгож чадлаа. Энд ирсний минь хүсэл тэмүүлэл биеллээ оллоо. Намайг дэмжсэн та бүхэнд баярлалаа. Зорьсондоо хүрсэн болохоор санаа амраад сууж байна. Удахгүй эх орондоо титмээ аваад очно” гэсэн мэдээлэл бичиж үлдээжээ.
Дашрамд сонирхуулахад, Бөмбөрцгийн миссээр Флиппин бүсгүй тодорсон бол удаахь байруудад Албани, Македон, Хятад, Францын гоо бүсгүйчүүд шалгарчээ.

0 Сэтгэгдэл