Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Филармонийнхон үүцээ задаллаа
Улсын Филармони энэ оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын суут бүтээлээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийг амжилттай хэрэгжүүлж хөгжим судлаач, сонирхогчдын талархлыг хүлээсэн. Харин энэ удаад дэлхийн хөгжмийн зохиолчдын суут бүтээлүүдээс хүргэх “Сонгодог хөгжим” төслийн уран бүтээлүүдийг үзэгч түмэндээ бэлэг болгон барихаар зэхэж энэ удаагийн улирлын хөтөлбөрөө танилцуулсан өдөрлөгөө тун сонирхолтой арга барилаар хийсэн нь хүмүүсийн анхаарлыг татаад зогсохгүй магтаалын үг харамгүй сонсов. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Улсын их дэлгүүрт зохион байгуулж, энэ үеэр Баянмонгол жазз найрал болон дуучдын төлөөлөл ая дуугаа өргөсөн юм.

Мөн үйлчлүүлэгчдэд энэ улирлын тоглолтын хөтөлбөртөө танилцуулж “Сонгодог хөгжим” төслийн тухай мэдээлэл хүргэснээс гадна“Nomin fashion” үзэсгэлэн худалдааны эхний азтай худалдан авагчдад тоглолтын урилгаар бэлэг барилаа. Тэд энэ удаад үзэгчдэдээ дараахь тоглолтуудаар бэлэг барих нь. Морин хуурын чуулгын хамт олон энэ сарын 15-нд “Дэлхийн хөгжмийн дээжис”, Баянмонгол жазз найрал хөгжим 16-нд “Coconuts baby”, Симфони найрал хөгжмийн хамт олон 17-нд “Дэлхийн хөгжмийн дээжис” тоглолтоо сонирхуулахаар бэлтгэжээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан