Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Урлагийнхан том Төрөөдөө урам хайрлана
Дуучид дотроо "Халхын Том Баттөр" хэмээн хүндлэгддэг дуучин Б.Баттөр хүндээр өвджээ. Нэгэн цаг үед Монголын сонгодог урлагийн төлөөлөл болж явсан, СУИС-ийн дуулаачийн багш Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан тэрээр тархины хүнд хагалгаанд орохоор болсон байна. Балжиннямын гэхээс Сэлэнгийн Баттөр гэдгээр нь илүүтэй таньдаг түүнийг гавьяат жүжигчин У.Далантай “Сайхан хоолойтой, дүрд хувирч чаддаг, сайн жүжиглэдэг дуучин. “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ариг Баттөр шиг сайн дуулсан хүн одоогоор алга” хэмээн тодорхойлж байсан удаатай.

Урлагт эргэж буцалтгүйгээр 22 жил зүтгэж буй Төрөөгөө өвчнөөс нь ангижруулъя хэмээн өнөө цагийн Монголын урлагийн сор болсон уран бүтээлчид гар бие, сэтгэл нийлэн "Том Төрөөдөө урам хайрлая" тоглолт хийхээр зэхжээ. Рок, поп, нийтийн дууны “акулууд” оролцох тоглолт ирэх сарын 1, 2-нд болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан