Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ҮДБЭЧ-ын 65 жилийн түүхт ой болно
Анх зургаан хөгжимчин, таван дуучин, зургаан бүжигчин, хоёр циркчин, нэг уран уншигчийн бүрэлдэхүүнтэйгээр “Эстрад концертын товчоо" нэртэй байгуулагдан,  улмаар 1950 оны арванхоёрдугаар сарын 01-нд “Ардын дуу танцын улсын ансамбль",  хамгийн сүүлд  “Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга" хэмээн нэрээ өөрчилсөн тус чуулгын түүхт 65 жилийн ой арванхоёрдугаар сард тохиож буй юм. Чуулгын түүхийг бүтээлцсэн үе үеийнхний алдар гавьяа, хөдөлмөрийг үнэлж “эрдмийн” хэмээх цол олгосон нь томоохон үнэлгээ, нэр төрийн хэрэг болсон талаар уран бүтээлчид нь ярих дуртай.

Энэ түүхэн цаг хугацаанд чуулгын хамт олон өөрийн орны болон дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа бүтээн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл болон ардын бүжгэн жүжиг, дуулалт жүжиг, орчин үеийн модерн бүтээл зэрэг томоохон бүтээл туурвиж ард түмэндээ бэлэг барьж байсан. Тэгвэл энэхүү түүхэн ойдоо зориулж шилдэг бүтээлүүдээ толилуулахаар болжээ. Тодруулбал, ирэх сард Үндэсний хөгжмийн их найрлын Монголын их нүүдэл концертоос авахуулаад Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчдийн “Монголын их хатад” бүжгэн туульс гээд олон арван бүтээлийг их ойдоо зориулан тоглохоор бэлтгэлээ базааж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан