Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Ахмадын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
Манай тамирчин Т.Батнасан нэгдүгээр тойрогт японы бөх Кусуки Асакавад 0:6 онооны харьцаагаар ялагдсан ч хүрэл медалийн төлөө туркийн бөх Ерсин Басарытай барилдаж 10:2-ын харьцаатай буулган авчээ. Харин ОУХМ Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт ираны бөх Мохаммэд Эбрахими Акбарпурид 0:11-ээр хожигдож, дагах барилдаанд туркийн бөх Миктад Биберийг 5:1, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөх Георге Портерийг хожиж медалийн болзол хангасан байна.
Грекийн нийслэл Афинд энэ сарын 13-18-ны хооронд болсон чөлөөт бөхийн 17 дахь удаагийн Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В буюу 41-45 насны ангилалд 58 кг-ын жинд Т.Батнасан, 130 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх нар зодоглож тус бүр хүрэл медалийн эзэн болжээ.
Тэмцээнд 35-аас дээш насны бөхчүүд зодоглодог бөгөөд энэ удаад Монгол, Австри, Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Бельги зэрэг дөч гаруй орны ахмад тамирчид оролцож байгаа юм.
58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жинд 35-70 хүртэлх насны ангиллаар зохиогдсон тэмцээнд анх удаа эмэгтэйчүүдийн ангилал багтаж 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жинд хүч үзсэн байна.
Манай тамирчин Т.Батнасан нэгдүгээр тойрогт японы бөх Кусуки Асакавад 0:6 онооны харьцаагаар ялагдсан ч хүрэл медалийн төлөө туркийн бөх Ерсин Басарытай барилдаж 10:2-ын харьцаатай буулган авчээ. Харин ОУХМ Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт ираны бөх Мохаммэд Эбрахими Акбарпурид 0:11-ээр хожигдож, дагах барилдаанд туркийн бөх Миктад Биберийг 5:1, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөх Георге Портерийг хожиж медалийн болзол хангасан байна.Грекийн нийслэл Афинд энэ сарын 13-18-ны хооронд болсон чөлөөт бөхийн 17 дахь удаагийн Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В буюу 41-45 насны ангилалд 58 кг-ын жинд Т.Батнасан, 130 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх нар зодоглож тус бүр хүрэл медалийн эзэн болжээ.
Тэмцээнд 35-аас дээш насны бөхчүүд зодоглодог бөгөөд энэ удаад Монгол, Австри, Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Бельги зэрэг дөч гаруй орны ахмад тамирчид оролцож байгаа юм.
58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жинд 35-70 хүртэлх насны ангиллаар зохиогдсон тэмцээнд анх удаа эмэгтэйчүүдийн ангилал багтаж 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жинд хүч үзсэн байна.
0 Сэтгэгдэл




















