Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Э.Сарангоо япон дууг хамгийн сайн дуулжээ
 Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Япон дууг хэн сайн дуулах вэ” уралдаан болж өнгөрлөө. Японы нэрт хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн үүсгэн байгуулсан “Эндо Минору” сангийн санаачилгатайгаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын үүсгэн байгуулсан “Жанцанноров сан”, Нийслэлийн боловсролын газар, Монголын хүүхдийн ордон хамтран зохион байгуулсан юм. Уралдааны нэгдүгээр шатанд ерөнхий боловсролын сургуулийн 317, хоёрт 36, гуравдугаар шатанд 15 сурагч тус тус шалгаран оролцжээ. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, “Эндо Минору” дуу хөгжмийг хөгжүүлэх сангийн тэргүүн Хиромаса Идэ нар уралдааны сүүлийн шалгаруулалтыг ирж үзэж Монголын хүүхэд багачууд Японы дуу хуураас хэрхэн суралцаж өөрийн болгон эзэмшсэнийг хараад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн аж. Уралдааны нэгдүгээр байрт 48 дугаар сургуулийн долдугаар ангийн сурагч Э.Сарангоо шалгарсан бол удаахь байруудад  14 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч Д.Сүхбат, 40 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Дөлгөөн нар шалгарсан байна. Шалгаруулалтын үеэр Нийслэлийн боловсролын газрын “Амжилт” медалиар 18 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагч М.Анхбаяр, Эрдмийн далай сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Сайнзаяа нар шагнуулжээ.  
А.Цагаан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан