Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг шилдгээр шалгарлаа

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмыг зохион байгуулаа. Анхан шатны  шалгаруулалт 10 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд, төгсгөлийн шатны шалгаруулалт 10 дугаар сарын 16-нд Монголын хүүхдийн ордонд боллоо.

Анхан шатны шалгаруулалтад нийслэлийн 7 дүүргийн 65 сургуулийн 5320 сурагч, 195 багш оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтад 7 дүүргийн 17 сургуулийн 1300 сурагч, 51 багш  ур чадвараа сорин өрсөлдөж дараахь хамтлагууд шилдгээр тодорлоо. Үүнд :

·  Нэгдүгээр байранд  Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг

·  Хоёрдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн найрал дууны хамтлаг

·  Гуравдугаар байранд Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

·  Тусгай байранд  Налайх дүүргийн найрал дууны “Силвер стрингс” хамтлаг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус шалгарлаа.

Мөн шилдэг удирдаач багшаар Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн хөгжмийн багш Б.Очирбат, шилдэг найралжуулагч багшаар Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн хөгжмийн багш С.Урантуяа нар тодорлоо.

Уралдааны  шагналт байр, шилдэг хамтлагуудын хамтарсан Гала  концертыг нийслэлийн 376 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний 12:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан