Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Олон улсын стандартад нийцсэн концертын танхим ашиглалтад орлоо
“The Corporate Hotel & Convention Centre”-ийн хамт олон соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн концертын танхим ашиглалтанд орууллаа.

Танхимын нээлтэд зориулж дэлхийд чансаагаар дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьжээ. Тэрээр олон улсад нэрд гарч яваа Оросын “RusQuartet” хийлийн квартетийн хамт шинэ танхимын жавар үргээхээр Монголд ирэх аж.Тоглолтод сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены 23 дугаар сонат, Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын “Variations on a Theme of Corelli”, Германы хөгжмийн зохиолч Брамсын “Piano quintet оf moll” тэргүүтэй дэлхийд ховор тоглогддог сонгодог бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жил хөглөсөн гайхамшигт “KAWAI” төгөлдөр хуураар тоглох аж.
1100 хүний багтаамжтай шинэ танхим 72 зам бүхий фульттэй,“Yamaha” брэндийн иж бүрэн дууны техник, “Sennheiser” микрофон, “EVO” брэндийн гэрэл, LED дэлгэц “avolite media server” удирдлага, динамик хөдөлгөөнт тайз бүхий бүрэн дижитал системтэй аж. Танхимын нээлтийн тоглолтод оролцсон хэн бүхэн нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасанов болоод Монголын урлаг соёл, улс төрийн хүрээний эрхэмүүдтэй хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан