АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл 12 сая долларын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
“Эрдэнэт” үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөн, техник технологийн шинэчлэл хийсэн. Тоног төхөөрөмжийн тохируулга жигдэрч, өнөөдрийн байдлаар цагт 800 хүртэл тонн хүдэр боловсруулж, төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшин ажиллаж байна. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг 2015 оны 6-р сарын 20-нд хүлээн авснаас хойш өнөөг хүртэл 12 мянга 250 тонн зэсийн баяжмал буюу 12 сая долларын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Дэлхийн зах зээлд зэсийн үнийг 4950 доллар /тонноор тооцоход он дуустал 27,9 сая долларын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Хэрэв 2016 онд зэсийн дундаж үнэ 6200 доллар/ тоннд хүрвэл Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл компанид 120 орчим сая долларын ашиг оруулна. “Эрдэнэт” үйлдвэрт хийгдсэн энэ өргөтгөл нь компанийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой ажиллагааг хангахаас гадна Монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой, дэлхийн зах зээлд компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр боловсруулалтыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлж 32 сая тоннд хүргэж буй энэхүү төсөл нь компанийн сүүлийн 26 жилийн хугацаанд хийгдэж байгаагүй, богино хугацаанд хийгдсэн томоохон бүтээн байгуулалт юм.

0 Сэтгэгдэл