Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Байгалийн чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэнг нээлээ
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Буриад Улсын Засгийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Нарийн бичгийн дарга Сергей Ёндонович, ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандаганов нар оролцов.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “ Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү үзэсгэлэнг нийслэлийн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд 10 хоногийн турш нийслэлийн иргэддээ толилуулах юм. Монголчуудын түүх, зан заншил, ахуй амьдралыг байгалийн чулуугаар дүрсэлсэн нь тус үзэсгэлэнгийн гол онцлог юм. “Чулууны аялгуу” хэмээх сайхан үзэсгэлэнг гаргаж байгаа Юрий Мандагановид нийслэлийн Засаг дарга болон нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэв. Тэрээр Улаанбаатар хотын соёл урлагийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Юрий Мандаганов Ёндонович, Ербах Алейксей Анатольевич, Истаев Валерий Тышеевич нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

Байгалийн чулуугаар уран бүтээлээ туурвидаг зураач Юрий Мандаганов нь Монгол Улсад анх удаа бүтээлээ дэлгэж байгаа бөгөөд нийт 27 бүтээлийг олны хүртээл болголоо. Зураач1968 оноос хойш зурж эхэлсэн бөгөөдбайгалийн чулууг ашиглан гэрэл сүүдэр гаргаж хар цагаан өнгө хослуулан бүтээлээ туурвидаг байна. Тэрээр 2000 - 2012 онд АНУ, Москва, Улаан-Үд хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан