“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиов
Дэлхийн 160 гаруй оронд түгэж, 20 гаруй сая хүн тогтмол хичээллэдэг олимпын хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй жүдо бөхийн спортыг үндэслэгч Жигоро Кано 1860 оны аравдугаар сарын 28-нд мэндэлсэн гэдэг.

Энэ өдрийг Олон улсын жүдо бөхийн холбооны санаачлагаар, 2011 оноос Дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Монголын жүдо бөхийн холбооноос баярын өдрөө нээлттэй хичээл явуулж, үзүүлэн тоглолт хийлээ. Өдөрлөг Спортын төв ордонд тохиож хичээлийг -48 кг-ын дэлхийн аварга М.Уранцэцэг, мөнгөн медальт Д.Амартүвшин нар удирдан явуулсан байна.
Нээлттэй өдөрлөгт Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй олимп, дэлхийн аваргууд оролцож шинэ залуу тамирчидтай нэг өдрийг хамт өнгөрүүлсэн юм. Жигоро Каногийн үндэслэсэн спорт дэлхий дахинд 1950-иад оноос дэлгэрч, анхны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 онд Японы Токио хотноо болж байсан аж. Харин 1964 онд Их наран улсын нийслэл Токио хотноо болсон зуны олимпын ХVIII наадамд жүдо бөх орж албан ёсоор олимпын хөтөлбөрт багтсан түүхтэй. Манай оронд 1970-аад оны үеэс жүдо бөх хөгжиж, 1980 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотод болсон зуны Олимпийн ХХII наадмын жүдо бөхийн төрөлд ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин мөнгө, гавьяат тамирчин Р.Даваадалай хүрэл медаль хүртсэн түүхтэй. Мөн 1989 онд хуучнаар Югослав улсын Белград хотод болсон дэлхийн аваргаас Гавьяат тамирчин О.Балжинням мөнгө, Гавьяат тамирчин Д.Баттулга хүрэл медаль хүртсэн удаатай.Түүнчлэн, монголын ард түмний 44 жил хүлээсэн олимпын алтан медалийг ч бөхийн эл төрлөөр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 2008 оны Бээжингийн олимпоос хүртэж байсан билээ.

0 Сэтгэгдэл