АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Эрдэнэт” үйлдвэр мэдэгдэл гаргажээ
“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд цацагдаж байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч, компанийн санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байгаа ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр энэ үед хэмнэлтийн горимоор ажиллаж, үйлдвэрлэлээ өргөтгөн үр ашгаа нэмэгдүүлэн, бүтээмжээ дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд улсын болон орон нутгийн төсөвт хуулийн дагуу татвараа төвлөрүүлэн, ажилчиддаа ажлын үр дүнгийн болон зэсийн үнийн урамшууллыг олгожээ. “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, 219,5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлсэн. 1 тонн зэсийн өөрийн өртгийг тогтмол бууруулан сүүлийн хоёр жилд 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.
Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Эрдэнэт” үйлдвэрийг алдагдалд орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдлийг бий болгож байна. Иймд баримт нотолгоогүй, захиалгат мэдээ мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн байгууллагаар шалгуулах болно гэдгийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгдлээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд цацагдаж байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч, компанийн санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байгаа ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр энэ үед хэмнэлтийн горимоор ажиллаж, үйлдвэрлэлээ өргөтгөн үр ашгаа нэмэгдүүлэн, бүтээмжээ дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд улсын болон орон нутгийн төсөвт хуулийн дагуу татвараа төвлөрүүлэн, ажилчиддаа ажлын үр дүнгийн болон зэсийн үнийн урамшууллыг олгожээ. “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, 219,5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлсэн. 1 тонн зэсийн өөрийн өртгийг тогтмол бууруулан сүүлийн хоёр жилд 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Эрдэнэт” үйлдвэрийг алдагдалд орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдлийг бий болгож байна. Иймд баримт нотолгоогүй, захиалгат мэдээ мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн байгууллагаар шалгуулах болно гэдгийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
























