АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Тавантолгойн уурхай олборлолтоо зогсоожээ
Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг тойрсон шуугиан сүүлийн үед гарах болсон. Тухайлбал, уурхайн олборлогч оператор компанийн сонгон шалгаруулалт, удирдах ажилтнуудын сарын хэт өндөр цалин, ажилчид нь жагсаал хийх, суулт зарлах гээд асуудал хөвөрсөөр.
Тэгвэл тус компанийн Баруун, Зүүн Цанхийн уурхайн олборлолт өнөөдөр бүрэн зогсчээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Батбилэг “Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрс олборлолт зогсоход хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн. Компанийн нүүрсний агуулахад олборлосон нүүрсний нөөц хангалттай бий. Одоогоор агуулахад 2.5 сая тонн нүүрс бий. Борлуулалт хэвийн байгаа. Мөн Баруун Цанхийн уурхайн сонгон шалгаруулалт дуусах хүртэл хугацаанд олборлолтоо зогсоосон. Энэ оны арванхоёрдугаар сард багтааж хоёр Цанхийн уурхайн олборлолтоо эхлүүлнэ. Мөн нүүрсний үнийн уналт үргэлжилж байна. Он гарснаас хойш 20 гаруй хувиар унаад байна” гэж мэдээллээ.
Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг тойрсон шуугиан сүүлийн үед гарах болсон. Тухайлбал, уурхайн олборлогч оператор компанийн сонгон шалгаруулалт, удирдах ажилтнуудын сарын хэт өндөр цалин, ажилчид нь жагсаал хийх, суулт зарлах гээд асуудал хөвөрсөөр. Тэгвэл тус компанийн Баруун, Зүүн Цанхийн уурхайн олборлолт өнөөдөр бүрэн зогсчээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Батбилэг “Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрс олборлолт зогсоход хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн. Компанийн нүүрсний агуулахад олборлосон нүүрсний нөөц хангалттай бий. Одоогоор агуулахад 2.5 сая тонн нүүрс бий. Борлуулалт хэвийн байгаа. Мөн Баруун Цанхийн уурхайн сонгон шалгаруулалт дуусах хүртэл хугацаанд олборлолтоо зогсоосон. Энэ оны арванхоёрдугаар сард багтааж хоёр Цанхийн уурхайн олборлолтоо эхлүүлнэ. Мөн нүүрсний үнийн уналт үргэлжилж байна. Он гарснаас хойш 20 гаруй хувиар унаад байна” гэж мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























