Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
70 медалийн 38-ыг нь монголчууд хүртжээ
Тайваньд болсон Олон улсын ой тогтоолтын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Оюун ухааны академи”-ийн баг тамирчид 20 алт, дөрвөн мөнгө, 14 хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ. Тэмцээний төрөл тус бүрт эхний гурван байр шалгаруулахаар 70 медаль багцалснаас манай тамирчид 38-ыг хүртэж багаараа тэргүүн байр эзэлсэн юм.
Тэмцээнд олон улсын их мастер Ө.Сэнгэсамдан, их мастер С.Цогбадрах, өсвөрийн олон улсын аварга Т.Энхжин, ОУХМ А.Анударь, М.Төгөлдөр, Э.Ялгуун, Ш.Шижир-Од, М.Тамир нар гурван насны ангилалд 12 орны 81 тамирчинтай оюун ухаанаа уралдуулсан байна. Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох “дуут цифр”-т өөрийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилт болох 390 цифрийг 42-оор ахиулж, 432 болгон шинэчлэн тогтоов. Харин өсвөр насны ангилалд олон улсын аварга Т.Энхжин “багц хөзөр” төрөлд их мастер Э.Пүрэвжавын эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчилж, ангилалдаа тэргүүлсэн. Мөн М.Тамир бага насны ангилалд аваргалж амжилтаа ахиулжээ.
Ирэх сард манай тамирчдыг 24 дэх удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.
Тайваньд болсон Олон улсын ой тогтоолтын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Оюун ухааны академи”-ийн баг тамирчид 20 алт, дөрвөн мөнгө, 14 хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ. Тэмцээний төрөл тус бүрт эхний гурван байр шалгаруулахаар 70 медаль багцалснаас манай тамирчид 38-ыг хүртэж багаараа тэргүүн байр эзэлсэн юм.Тэмцээнд олон улсын их мастер Ө.Сэнгэсамдан, их мастер С.Цогбадрах, өсвөрийн олон улсын аварга Т.Энхжин, ОУХМ А.Анударь, М.Төгөлдөр, Э.Ялгуун, Ш.Шижир-Од, М.Тамир нар гурван насны ангилалд 12 орны 81 тамирчинтай оюун ухаанаа уралдуулсан байна. Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох “дуут цифр”-т өөрийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилт болох 390 цифрийг 42-оор ахиулж, 432 болгон шинэчлэн тогтоов. Харин өсвөр насны ангилалд олон улсын аварга Т.Энхжин “багц хөзөр” төрөлд их мастер Э.Пүрэвжавын эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчилж, ангилалдаа тэргүүлсэн. Мөн М.Тамир бага насны ангилалд аваргалж амжилтаа ахиулжээ.
Ирэх сард манай тамирчдыг 24 дэх удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.
0 Сэтгэгдэл




















