Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Н.Буянбаатар 30 жилийн уран бүтээлээ тайлагнах нь
Монголын морин хуурын дөрвөлийг Европ тивд анх удаа эгшиглүүлж байсан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач, Монголын урлагийн ажилтны холбооны хөгжмийн нийгэмлэгийн тэргүүн Н.Буянбаатар их урлагийн тайзнаа 30 жил ажиллаж, хөдөлмөрлөсний тайлангаа тавихаар болжээ. Түүнийг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн концертын удирдаачаар, 2008 онд Их Монгол Улс байгуулагдсаны 802 жил, Ардын хувьсгалын 87 жилийн ой зэрэг Төрийн хүндэтгэлийн концертуудад удирдаачаар 20 гаруй жил амжилттай ажилласан гэдгээр нь хүмүүс илүүтэй танина. 2006 оноос хойш өдий хүртэл ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач, Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн их найрлын ерөнхий удирдаачаар ажиллаж буй түүний уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 21-нд болох бөгөөд үндэсний, рок попын, сонгодог урлагийн мастерууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож олон гэнэтийн бэлэг бэлтгэснээ дуулгалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан