АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Оросын хамгийн залуу эмээ 29 настай

ОХУ-ын Нижегород мужийн Бор хотын иргэн Наталья Князькова 29 насандаа эмээ болж Оросын хамгийн залуу эмээ боллоо. Түүний 15 настай байхдаа төрүүлсэн 14 настай охин нь саяхан хүү төрүүлсэн байна.
Наталья “Волга” телевизэд өгсөн ярилцлагадаа тун удахгүй ачтай болох гэж байгаагаа саяхан дуулаад бүр шокод орсон гэжээ. Тэрээр 14 настай байхдаа гэрлэж нөхөр Александртайгаа 15 жил хамт амьдрахдаа дөрвөн охин төрүүлсний хамгийн бага нь хоёр настай гэнэ. “Түүний зулай дээр гишгиж төсрөн гурван эгч бий. Түүнийг өсгөхөд тэд нь тусална” гэж бага охиныхоо тухай ярьжээ.
Харин түүний нөхөр Александр ердөө 34 насандаа өвөө болно гэж огт санаагүй гэхдээ дасах байх гэсэн байна.

Шинэ төрсөн хүүгийн аав, эдний “хүргэн” нь дөнгөж 17 настай, айл гэр болоход бэлтгэж байгаа ч залуу ээжийн эцэг эх охиноо тиймч хурдан сул тавьчих бодолгүй, наанадаж насанд хүрэг, хүүхдээ өсгөх хэрэгтэй, бас сургуульдаа сурах ёстой гэж байна.
Оросын хамгийн залуу эмээгийн ач хүү цоо эрүүл, 51 см өндөртэй, бараг 3,5 кг жинтэй төрсөн байна.

0 Сэтгэгдэл