COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хамгийн өндөр хүн нас баржээ

Манай гарагийн хамгийн өндөр хүнд тооцогддог Порнчай Саосри 26 насандаа Таиландын зүүн хойд нутагт нас нөгчжээ. Тэрбээр 2 метр 69 см өндөр байсан байна.

Таиландын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, тэрбээр дааврын эмгэгтэй холбоотой маш олон өвчнөөр шаналж байсан бөгөөд эмнэлэгт нас баржээ. Таиландын аварга хүн сүүлийн хэдэн жил хэвтэрт байсан байна. Автомашины осолд орсныхоо дараа тэрбээр хэсэг хугацаанд хэвтэрт байсан бөгөөд улмаар босч чадаагүй аж. Сүүлийн жилүүдэд Порнчай жин хаяж, өндөр нь 12 см-ээр нэмэгджээ. Гэвч сульдсан булчингууд нь 153 кг ачааллыг дааж чадаагүй байна.

Сурин мужийн эрх баригчид Порнчайгийн манай гарагийн хамгийн өндөр хүн цолыг бататгахын тулд Гиннесийн дээд амжилтын номд хандахаар төлөвлөж байжээ. Харин Гиннесийн ном манай гарагийн хамгийн өндөр хүнээр Туркийн иргэн Султан Кесенаг бүртгэсэн байна. Тэрбээр 2 метр 51 см өндөр аж.

0 Сэтгэгдэл