Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Сэтгүүлч Г.Золжаргалын “Хувь тавилан” кино Улан-Үдэд гарна

Телевизийн сэтгүүлч Г.Золжаргалын “Хувь тавилан” баримтат кино ОХУ-ын Буриадын нийсэлл Улан-Үдэд гарах гэж байна.
1930-аад онд улс төрийни хилс хэргээр шийтгүүлж ЗХУ-д цөлөгдсөн буриад эр Ваанчигийн эмгэнэлт хувь заяа, тэдний үр хүүүхдийн тухай өгүүлсэн энэ кино Academy Аwards-2015-ын “Шилдэг баримтат кино”-ны шагнал хүртсэн юм.
33 минут үргэлжлэх энэ кинонлд Сталины бөөнөөр хэлмэгдүүлэлтийн үед хүн хатууу амьдрал туулсан монголчуудын тухай, монгол нүүдэллэн ирсэн буриадуудыг коммунист оросууд хэрхэн цээрлүүлж байсныг өгүүлсэн байна.
Дорнод аймгийн малчин Буриад Ваанчигийг 1934 онд монголын Дотоод яамныхан улс төрийн хилс хэргээр баривчилж ЗХУ-д хүлээлгэн өгсөн байна. Оросууд Ваанчигийг Карсноярскийн хязгаарт тайгад цөлж хамгийн хүнд нөхцөлд мод бэлтгэх ажил хийлгэсэн гэнэ. Ар гэрийнхнийг нь ч монголд Дотоод яамныхан амар заяа үзүүлсэнгүй.
Сталиныг нас барсны дараа Ваанчиг эстони бүсгүйтэй гэрлээд бага насны хүүхэдтэйгээ хамт 1954 онд Монголдоо эргэн ирснийг Ваанчигийн охин Марта Ванчиговна Санжеева-Лукина энэ кинонд дурсан ярьж байна.
“Хувь тавилан” киноны зураглаачаар З.Батбилэг ажиллаж Х.Мэргэн орос хэл дээр орчуулжээ.
“Хувь тавилан” кино Улан-Үдэ хотноо энэ сарын 23-наас эхлэн гарна.

0 Сэтгэгдэл