Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
70 дахь аварга 7 дахь түрүүгээ авлаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын барилдаанд 13 даваа, хоёр унаатайгаар 2 жилийн дараа түрүүлж Японы эзэн хааны цомыг долоо дахь удаагаа хүртлээ.

Кюүшюү башёгийн 15 өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Анандад унаснаар 3 унаатай болж түрүү бөхийн төлөө өрсөлдөх боломжгүй болов. Харин энэ өдөр Харумафүжи Д.Бямбадорж, озэки Кисенасатод унаж 2 унаатай болж энэ башёгийн хамгийн олон даваатай бөхөөр тодорч түрүүлсэн юм.
Дээд зиндаанд хүч үзсэн манай бөхчүүдээс Их аварга Какүрюү М.Ананд 9 даваа, 6 унаатай, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 даваа, 6 унаатай, маэгаширагийн нэгээс босч барилдаж Ичиножёо А.Ичинноров 6 даваа 9 унаатай, маэгашира 7-гоос боссон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9 даваа 6 унаатай, маэгаширагийн 9-өөс боссон Тамаваши Б.Мөнх-Оргил 8 даваа 7 унаатай, маэгаширагийн 16-гаас босч барилдаж байгаа Асасэкирюү Б.Дашням 3 даваа 12 унаатай гэсэн амжилтыг тус тус үзүүлж энэ башёг өндөрлөв.
Ийнхүү Монгол сүмочид мэргэжлийн сүмо бөхийн дээд буюу Макүүчи зиндаанд 10 жилийн турш түрүүг авсан амжилтыг тогтоогоод байна.

0 Сэтгэгдэл