АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Нохой бэрх цагт эзнээ орхидоггүй
Нохой хүний сайн нөхөр гэдэг яахын аргагүй үнэн буюу.Жинхэнэ нөхөр болсон нохой эзнээ хүнд хэцүү бэрх цагт хэзээ ч орхидоггүй байна. Хачико нохойн түүхийг хүн бүгд мэднэ. Үүн лүгээ, эзэндээ, хүнд үнэнч нохойн тухай гуравхан жишээ.

Анхны тохиолдол Украинд болжээ. Анатолий, Галина хоёр гэртээ түймэр дэгдсэнийг мэдэлгүй нам унтаж орхиж. Өглөөний 04 цагийн үед тэдний Нэнси нэртэй нохой галыг мэдээдхуцаад өрөөн дотуур давхиж унтаж байгаа эзнээ сэрээхээр оролдож эхэлж. Эзнийхээ гарыг долоож, маажисны дүнд Галина сэрээд усны өрөөнд нь гал авалцаж байхыг харж. Анатолий зүрхний өвчтэй болохоор өөрөө гарч чаддаггүй, Галина чирч эхлэхэд Нэнси нохой туслахаар хувцаснаас нь шүдээрээ зуун хамжилцаж байжээ.
Эздээ хашаанд гаргасны дараа хөөрхий нохой гөлөгнүүдийнхээ төлөө эргэж ороод харамсалтай нь галд бүрэн автсан байшингаас эргэж гарч ирээгүй байна.

Хоёр дахь жишээ. Энэ бол өнөө цагийн Мауглийн жишээ гэж болно. Чилийн нэгэн архичин эмэгтэй хоёр настай хүүгээ элсэн цөлд идэх хоол, өмсөх хувцасгүй орхисон байна. Жаал хүү суурин газраас хол үндсэндээ ганцаар хоцорч. Золгүй хүүг хэнч анзаарсангүй, хайсан ч үгүй. Гэтэл Рейне нэртэй нохой жаал хүүг тэжээж амийг нь аварчээ. Испани хэлнээс орчуулбал “хатан хаан” гэдэг нэртэй гичий гөлөглөх гэж байсан болохаоор сүүтэй байж. Тэрээр жаал хүүг сүүгээрээ хөхүүүлэн хүмүүс олж эмнэлэгт хүргэтэл нь тэжээжээ.

Гурав дахь явдал Тайландад болсон байна. Пью нэртэй нохой өглөөгүүр гэрээсээ гарч ойролцоох газруудаар зугаалж явж. Гэтэл хогийн цэгийн дэргэд цаасан ууттай нэг зүйл анхаарлыг нь татаж, тэрээр энэ ер бусын олдвороо зуусаар гэртээ эргэн иржээ. Улмаар тэрээр эздийнхээ анхаарлыг татахаар байн байн хуцаж, өнөөх ууттай зүйлийнхээ дэргэд эргэлдээд байхаар нь үзтэл дөнгөөжтөрсөн нярай хүүхэд байх нь тэр. Маш жижигхэн, тэгээд сул дорой, уйлж чадахгүй хүүхэд.
Энэрэх сэтгэлгүй нэгэн шинэ төрсөн хүүхдээ цаасан уутанд хийгээд хогийн цэг дээр хаясан нь тэр. Өнөөдөр Пьюгийн эзэн бяцхан жаалыг үрчилж авсан бол Пью улс даяар нэрд гараад байгаа гэнэ.
Магадгүй зарим нэгэн хүнээс ч илүү ухаантай, хүнд үнэнч ийм сайн нөхрийг шүтэн дээдлэхээс яахав.

0 Сэтгэгдэл
boldoo
solongosuud nohoin mah iddeg muuhai hunuus shuu
2015.11.23