Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Алтан мужийн дайчид түүхэн амжилт бүтээж байна

АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн лигийн 2015-2016 оны улирал эхлээд гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Энэ хугацаанд өнгөрсөн жилийн аварга баг Алтан мужийн дайчид улирлыг нэг ч хожигдолгүйгээр лигийг тэргүүлсэн хэвээр байна. Тэд өчигдөр 15:0 гэсэн амжилттайгаар бүх цаг үеийн лигийг нэг ч ялагдалгүй тэргүүлж байгаа аварга багаа баталлаа. Хамгийн сүүлд Алтан мужийн дайчид Денвер Наггетс багтай тоглож, 118:105 харьцаатай ялалт байгуулсан. Хамгийн гол нь аварга авсан баг дараа жилийн улирлыг нэг ч хожигдолгүйгээр эхлүүлсэн түүхэн амжилтыг тэд эвдэж чадлаа. Дараа дараагийн учраа багуудын хувьд түүхийн эсрэг тоглолт хийх нь. Сагсан бөмбөгийн түүхэнд ийм үйл явдал урьд өмнө нь тохиолдож байсан ч 15 хожилтой лигийг эхлүүлж байсан баг хараахан төрөөгүй байгаа юм. Жилээс жилд лигийн багууд чанаржиж, залуу тоглогчид лигийг сэлгэж байгаа энэ мөчид Алтан мужийн дайчид дэлхийг байлдан дагуулж чадаж байна. Гарааны тоглогчид багийг ялалтад хүргэж буй ч сэлгээний тоглогчид хоёр ч үзүүлэлт нь 10-аас дээш буюу дабл дабл болсон тохиолдол цөөнгүй. Өнгөрсөн жилийн аварга баг энэ жил аваргаа хамгаалах зорилго өвөртөлсөн нь мэдээж. Харин өнөө цагийн шилдэг тоглогчидтой бусад багууд ч гэсэн тэднийг зогсоож чадахгүй байгаа юм. Алдарт Чикаго хотын залуус аваргалж байх үедээ лигт 72 хожил авч байсан талаар спорт сонирхогчид ярьдаг. Үүнтэй адил улирал тэднийг хүлээж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй. Ямартай ч, Алтан мужийн дайчид аварга шиг улирлыг эхлүүлж хожигдолгүй явсаар байна. Түүх тэдний эсрэг.

0 Сэтгэгдэл