АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Шарсан төмс идээд л согтчихдог эр

Их Британийн иргэн Ник Несс гэгч 34 настай эр өөрийгөө шарсан төмс идээд согтчихдог гэж огт төсөөлөөгүй байна. Оройн хоолны дараа л мань хүнийг халамцуу байхыг эхнэр нь, найз нөхөд нь нэг биш удаа анзаарч бас зэмлэж байжээ.
Эхнэр нь бүр түүнийг нууцаар дарс хүртээд байна гээд нэг удаа гэртээ нуусан архийг нь олох гэж нэгжиж үзсэн ч юу ч олсонгүй. Тэгэхээр нь нууцаар дүрс бичлэг хийж хүртэл үзсэн чинь нөхөр нь юу ч уухгүй байна гэнэ. Тэгсэн хэрнээ л нөхөр нь андашгүй халамцуу байжээ.
Ингээд Ник Несс ч өөрөө гайхаад эмчид хандсан байна. Гэтэл тэрээр ходоодондоо их хэмжээний исгэгч дрожж агуулсан нэгэн төрлийн ер бусын синдромтой болох нь тогтоогдож. Нүүрс ус их агуулсан хоол идсэний дараа түүний ходоодонд архи исч согтоож эхэлдэг байж.
Мэргэжилтнүүд түүнд нүүрс ус их агуулсан хоол хүнс өгөөд шинжилж үзэж. Гэтэл хоол идсэний дараа түүний 100 грамм цусан дахь согтууруулах бодисын хэмжээ 120 миллиграмм хүртэл өсч байжээ. Энэ бол долоон хундага цэвэр виски уусантай тэнцэж байна гэсэн үг.
Энэ бүхний дараа эмч нар түүнд хоол тэжээлийн нүүрс ус багасгах эм бичиж өгч, ийм хэрэглээгээ багасгахын зөвлөжээ. Гэлээ ч Ник сардаа хэдэн удаа хоолноосоо согтдог хэвээр гэнэ.

0 Сэтгэгдэл