АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хатан хааны 90 насны ойд оролцох тасалбар борлуулж эхэллээ

Их Британид хатан хааны хоёрдугаар Елизаветагийн 90 насны ойн арга хэмжээнд оролцох тасалбарыг худалдаалж эхэллээ. Ирэх 2016 оны тавдугаар саран 12-15-нд Винзорын шилтгээний Хоум цэцэрлэгт хүрээлэнд болох арга хэмээнд оролжох эрхийн 25 мянган тасалбарыг чөлөөтэй худалдах юм.
Дөрөв хоног үргэлжлэх баярт оролцогсод 1500 хөгжимчин, бүжигчин, нэртэй жүжигчид, дуучин, урлагийн зүтгэлтэн, 900 морь оролцсон асар том театрчилсан үзүүлбэр үзэх юм. Энд дэлийн Канад, Австрали, Оман, Фижи зэрэг дэлхийн олон орноос ирсэн цэргийн хөгжимчид, Азербайжаны казахын морин цэргүүд байх юм.
Эхний гурван өдрийн ёслолд хатан хааны гэр бүлийнхэн оролцох бол дөрөв дэх өдрийн төгсгөлийн арга хэмжээнд хатан хаан өөрөө биечлэн оролцохоор төлөвлөжээ.
Тасалбарын үнэ өдрөөсөө хамаараад 55-195 фунт стерлинг байгаа ч богино хугацаанд эзнээ олно гэж зохион байгуулагчид үзэж байна. Тасмалбар борлуулснаас орох бүх орлогыг буяны үйлст зориулна гэж хатан хааны гэр бүлийнхэн мэдэгдсэн байна.
Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета хаан ширээнд 63 жил 217 хоног суусан хугацаагаараа өнгөрсөн есдүгээр сарын 9-нд манай гариг дээр дээд амжилт тогтоосон бол 90 насны ой нь жинхнээрээ дөрөвдүгээр сарын 21-нд тохиох юм.

0 Сэтгэгдэл