Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Д.Мөнх-Эрдэнэ: Хүсэл минь биеллээ оллоо
А.АКЭРКЭ
Хоёр настайдаа нүдний хорт хавдар тусч, хараагүй болсон хэдий ч хөгжим бол миний нүд хэмээн их урлагт хөл тавьсан дуучин Д.Мөнх-Эрдэнэ ирэх сарын 2-нд Тусгаар тогтнолын ордонд өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх “Хүсэл биелнэ” тоглолтоо хийхээр болжээ. Түүнийг энэ удаагийнхаа “Үгийн солио” буландаа урилаа.

-Удахгүй болох тоглолтынхоо бэлтгэл ажил гээд завгүй явна уу?
-Тийм ээ. Тоглолт болоход хэдхэн хоног үлдсэн байна. Тиймээс өдөр бүр бэлтгэлтэй байгаа. Мөн тоглолтынхоо бүх ажлыг өөрөө гардан хийж байгаа болохоор цаг зав хомс л байна. Ер нь, уран бүтээлч хүний хүсэл мөрөөдөл нь өөрийн гэсэн цомогтой болж, тоглолт хийх байдаг шүү дээ. Тиймээс миний хүсэл биелж анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна.
-Саяхан гарсан таны цомог хүртэл “Хүсэл биелнэ” нэртэй. Хүмүүст хүрсэн олон сайхан дууг шинэчлэн дуулсан байна билээ?
-Цомог маань 12 дуутай. 1990-ээд онд хараагүйчүүдийн “Цагаан шөнө” гэдэг хамтлаг байсан даа. Хүмүүс мэдэх байх. Тэр хамтлагийн дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин С.Хүрэлбаатар ахын дуулж байсан “Хайрын сарнай”, “Найзууд” гээд их гоё дуунуудыг нь шинэчлэн дуулж оруулсан юм. Түүнчлэн “TI” хамтлагийнхантай хамтарч дуулсан хэд хэдэн сайхан уран бүтээл цомогт маань багтсан. Ерөнхийдөө хуучны, хүмүүсийн чихэнд хоногшсон сайхан дуунуудыг энэ цомогтоо оруулж өгсөн.
-С.Хүрэлбаатарын дуунуудыг их сайхан амилуулсан байсан. Багаасаа л түүний дууг сонсдог байсан гэсэн байх аа. Ингэхэд хамтарч уран бүтээл хийж байв уу?
-Хамтарч дуулж байгаагүй л дээ. Намайг бага байхад Хүрэлбаатар ахын хамтлаг орон нутгуудаар аялан тоглолт хийдэг байлаа. Тухайн үед л “Хайрын сарнай”, “Найзууд” дуунд нь дуртай болж “Хэзээ нэгэн цагт би энэ дуунуудыг дуулна даа” гэх бяцхан хүсэл тээж билээ. Тиймээс энэ сайхан дуунуудыг нь дуулах зөвшөөрөл авч, олон түмэндээ хүргэж явна. Энэ дуунууд өмнө нь дуулагдаж, олны чихэнд хоногшсон ч хадгалсан бичлэг байдаггүй юм билээ.
-Хүсэл мөрөөдлийг тань биелүүлэх тоглолтод урилгаар ямар дуучид оролцох бол. Манай уншигчдад сонин байх болов уу?
-Уран бүтээлтэй маань холбогддог хүмүүс оролцоно. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дуучин Уранчимэг, харааны бэрхшээлтэй хүмүүсийн томоохон төлөөлөл Амаржаргал эгч, “Номин талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн гээд ер нь олон уран бүтээлч оролцохоор болсон.

0 Сэтгэгдэл