COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Сансраас баялаг олборлохыг Обама хувийн компаниудад зөвшөөрчээ
Сансарт олборлосон баялгаа өөрсдийн дураар ашиглах боломжийг хувийн компаниудад олгосон хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зуржээ.

Уг хууль нь сансарт олборлосон баялгаа Дэлхийд хүргэсний дараа эзэмших эрхийг зохицуулах бөгөөд сансарт олборлосон бүх баялаг нь олборлогч компани эзэмшинэ гэсэн үг юм. Үүнээс гадна, олборлогч компаниуд 2023 он хүртэл Засгийн газрын хяналт шалгалтаас чөлөөлөгдөх бөгөөд энэ нь тэдэнд сансрыг эзэмших салбарт шинэ технологи боловсруулахад анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах ёстой байна.
“Түүхэн утгаараа энэ бол маш нааштай алхам юм. Магадгүй энэ нь манай соёл иргэншлийг өөрчлөхийг үгүйсгэх аргагүй. Нарны аймгийн баялгийг хэрэгцээндээ ашиглах боломжтой болох тэр мөч удаан хугацаанд дурсагдах болно. Хуульгүйгээр үүнийг хийх боломжгүй байсан” гэж “Deep Space Industries” компанийн төлөөлөгчид мэдэгджээ.
Харин The Conversation сэтгүүлийн сэтгүүлч Гбенга Одунтан дээрх хууль нь сансартай холбоотой хэд хэдэн чухал гэрээг зөрчиж байна гэж үзэж байна.
“Энэ хууль нь 1967 онд байгуулсан Сансрын тухай гэрээ, мөн 1979 оны Сарны тухай гэрээг зөрчиж байж магадгүй. Тухайн үед улс орнууд тэнгэрийн биетүүтэд бүх улс эрх тэгш байх зарчмыг тунхагласан. Өөрөөр хэлбэл, сансрын объектуудад эрх мэдлийг тараан хувааж өгөх нь хууль бус үйл ажиллагаа гэсэн үг юм” гэж Одунтан хэлжээ.
Тус сэтгүүлд мэдээлснээр, сансарт ийм ажил явуулахтай холбоотой болгоомжлол мөн эрдэмтэд байгаа аж. Сансрын аппаратууд солируудад дэлхийн бичил биетүүдийг аваачиж магадгүй бөгөөд энэ нь ирээдүйд судалгааны ажилд саад болж магадгүй гэж тэд үзэж байна.

0 Сэтгэгдэл