COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Д.Отгонжаргал тэрбум төгрөгийн даашинз урлаж байна
Э.ГАНЦЭЦЭГ
Австрийн Вена хотноо үргэлжилж буй “Эх дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлж буй мисс А.Баярцэцэг “Шилдэг коктейль даашинз”-ны төрөлд дизайнер Д.Отгонжаргалын урласан гоёлын даашинзаар гангарч, гуравдугаар байр эзэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Гоёлын даашинзны загвар зохион бүтээгч гэдгээр нь хувцас загварынхан, тэр дундаа даашинзны хорхойтнууд андахгүй мэдэх дизайнер Д.Отгонжаргалын хувьд дэлхийн олон орны тайзнаа коллекцоо толилуулж, олны нүдийг хужирласаар ирсэн нэгэн.
Энэ оны тавдугаар сард Азийн шилдэг дизайнерууд хуран чуулсан “Asian fashion festival”-д оролцож гран при шагнал хүртсэн тэрээр Хонконгийн тэрбумтан бүсгүйд нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх цор ганц гоёлын даашинз урлаж байгаа аж. Өнгөрсөн жил тэрээр дан гоёлын даашинзны коллекцоос бүрдсэн “O’couture” загварын шоугаа толилуулсныг хувцас загварынхан өндрөөр үнэлсэн юм. Тиймдээ ч “O’couture” шоугаа цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болсон гэнэ. Энэ жилийн шоу нөгөөдөр болно. Г.Уранцэцэг тэргүүтэй Монголын топ загвар өмсөгчид шоунд оролцож, Д.Отгонжаргалын бүтээлүүдийг амилуулах аж. Түүний гоёлын даашинзууд шинэ жилийн үдшийн хатан хаадын сонголт байх нь лавтай.
Э.ГАНЦЭЦЭГАвстрийн Вена хотноо үргэлжилж буй “Эх дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлж буй мисс А.Баярцэцэг “Шилдэг коктейль даашинз”-ны төрөлд дизайнер Д.Отгонжаргалын урласан гоёлын даашинзаар гангарч, гуравдугаар байр эзэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Гоёлын даашинзны загвар зохион бүтээгч гэдгээр нь хувцас загварынхан, тэр дундаа даашинзны хорхойтнууд андахгүй мэдэх дизайнер Д.Отгонжаргалын хувьд дэлхийн олон орны тайзнаа коллекцоо толилуулж, олны нүдийг хужирласаар ирсэн нэгэн.

0 Сэтгэгдэл