Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
“Монголын үндэсний супер лиг” үргэлжилж байна
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улирлын тоглолт дөрөвдэх өдрөө Хандгайтад байрлах “Олимп” спорт цогцолборт үргэлжилж байна. Энэ удаагийн лигт шилдэг найман баг гурван тойргийн турш өрсөлдөж аваргаа тодруулна. Гадаадын ур чадвар өндөр, чансаа дээгүүр тамирчид урилгаар ирж оролцдог уламжлал тогтсон супер лигийг сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус хүлээдэг болоод удаж байгаа билээ.
Өнгөрсөн амралтын өдөр эхний тойргийн тоглолтууд болж “Хасын хүлгүүд”, “Их өргөө аравтууд”-ыг 104:90, “Дорнод Танан гарьд”, “Альянс Тех Харцага”-ыг 87:77-гоор тус тус хожсон. Харин өчигдөр Спортын төв ордонд лигийн тэмцээн үргэлжилж 18:00 цагаас “Мон-Алтиус”, “Төв ургац” багийн ттоглолт 20:00 цагаас “Дорнод Танан гарьд”, “Ирвэсүүд” тоглосон. Энэ улиралд оролцож буй багууд гурван тойрог тоглоод, хамгийн өндөр амжилт үзүүлсэн зургаан баг нь хасагдах шатанд тоглох эрхээ авах юм. Түүнчлэн, энэ жилийн супер лигт АНУ, Нигерийн шигшээ багийн тоглогчид оролцож байгаа.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улирлын тоглолт дөрөвдэх өдрөө Хандгайтад байрлах “Олимп” спорт цогцолборт үргэлжилж байна. Энэ удаагийн лигт шилдэг найман баг гурван тойргийн турш өрсөлдөж аваргаа тодруулна. Гадаадын ур чадвар өндөр, чансаа дээгүүр тамирчид урилгаар ирж оролцдог уламжлал тогтсон супер лигийг сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус хүлээдэг болоод удаж байгаа билээ.Өнгөрсөн амралтын өдөр эхний тойргийн тоглолтууд болж “Хасын хүлгүүд”, “Их өргөө аравтууд”-ыг 104:90, “Дорнод Танан гарьд”, “Альянс Тех Харцага”-ыг 87:77-гоор тус тус хожсон. Харин өчигдөр Спортын төв ордонд лигийн тэмцээн үргэлжилж 18:00 цагаас “Мон-Алтиус”, “Төв ургац” багийн ттоглолт 20:00 цагаас “Дорнод Танан гарьд”, “Ирвэсүүд” тоглосон. Энэ улиралд оролцож буй багууд гурван тойрог тоглоод, хамгийн өндөр амжилт үзүүлсэн зургаан баг нь хасагдах шатанд тоглох эрхээ авах юм. Түүнчлэн, энэ жилийн супер лигт АНУ, Нигерийн шигшээ багийн тоглогчид оролцож байгаа.
0 Сэтгэгдэл




















