Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Британи гэр бүлийн хүүхдийн өрөөнд хий үзэгдэл байна

Британийн умард Уэльсийн Лланвиллен хотын оршин суугч 35 настай Дэйв Оуэнс, 26 настай Хлои нар есөн сартай охин Лолагаа хоёр давхар байрныхаа том өрөөнд дэргэдээ унтуулаад телевиз үзэж байж. Охин нь дэргэд байсан болохоор тэд хяналтын камерын дүрсийг нэг их анзаарахгүй байжээ. Гэнэт Хлои бүсгүй санамсаргүйгээр хяналтын дэлгэц рүү хараад...дуу алдах нь тэр. Охиных нь орон дээр огт өөр танихгүй хүүхэд хэвтэж байх нь тэр.
Бүсгүй “Эхлээд юу харсандаа итгэж чадаагүй. Бид ганц хүүхэдтэй, хоёр дахиа гаргахаар төлөвлөөгүй. Эхлээд тэр дүрсийг хөнжил юм уу, дэр л байх гэж бодсон. Гэтэл хэдэн секундын дараа өнөөх дүрс хөдөлсөн. Дэйв бид хоёр учиргүй айж, нөхөр маань очиж үзэхээр шийдлээ. Би энэ хооронд нь дэлгэцийн зургийг авсан минь энэ” гэж бичжээ.
Дэйв хүүхдийнхээ өрөөнд очиж гэрэл асаавал дүрс ор мөргүй алга болсон байна.
Тэр хоёр дахин дахин гэрэл асааж унтрааж үзсэн ч “танихгүй жаал” ор мөргүй алга болж тэр хоёр энэ бол үнэхээр хий үзэгдэл байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тэр хоёр дэлгэцнээс авсан зургаа интернет сүлжэээнд оруулснаар барууны сайтууд шүүрэн авч нийтэлсэн байна. Зарим нэгэн нь үнэхээр хий үзэгдэл байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь британи гэр бүл интернетээр олон нийтийг хуурч төөрөлдүүлж байна гэж бичицгээжээ. Тэд Оуэн охиноо унтаж байхад зургийг нь авсан байна гэж байгаа юм.
Харин Оуэныхон одоохондоо охиноо өөрсдийн өрөөнд унтуулж байгаа, цаашид шинэ өрөө засч өгнө гэж байгаа гэнэ.

Британийн умард Уэльсийн Лланвиллен хотын оршин суугч 35 настай Дэйв Оуэнс, 26 настай Хлои нар есөн сартай охин Лолагаа хоёр давхар байрныхаа том өрөөнд дэргэдээ унтуулаад телевиз үзэж байж. Охин нь дэргэд байсан болохоор тэд хяналтын камерын дүрсийг нэг их анзаарахгүй байжээ. Гэнэт Хлои бүсгүй санамсаргүйгээр хяналтын дэлгэц рүү хараад...дуу алдах нь тэр. Охиных нь орон дээр огт өөр танихгүй хүүхэд хэвтэж байх нь тэр.
Бүсгүй “Эхлээд юу харсандаа итгэж чадаагүй. Бид ганц хүүхэдтэй, хоёр дахиа гаргахаар төлөвлөөгүй. Эхлээд тэр дүрсийг хөнжил юм уу, дэр л байх гэж бодсон. Гэтэл хэдэн секундын дараа өнөөх дүрс хөдөлсөн. Дэйв бид хоёр учиргүй айж, нөхөр маань очиж үзэхээр шийдлээ. Би энэ хооронд нь дэлгэцийн зургийг авсан минь энэ” гэж бичжээ. Дэйв хүүхдийнхээ өрөөнд очиж гэрэл асаавал дүрс ор мөргүй алга болсон байна.

0 Сэтгэгдэл