Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Мартагдашгүй” тоглолтонд ”Хар сарнай”, “Freezone”, “Нисванис” хамтлагууд нэгдлээ

Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт өнгөрсөн 10-р сарын 09-нд Улаанбаатар паласын их танхимд гайхалтай болж залуусын талархлыг ихэд хүлээсэн билээ. Тэгвэл тус тоглолт хүрээгээ улам тэлж "Сүнс", "Номин талст", "Салхи", "Guys", “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг нэгэн үеийн долоон хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18-нд дахин тоглож сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн "Мартагдашгүй" үдшийг бэлэглэхээр болжээ.
Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглох “VIP” тоглолтонд долоон хамтлагийн залуус маань өөр өөрсдийн үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх нь ээ.
Дашрамд дуулгахад энэ сарын 10-ны 12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд тоглолтын зохион байгуулагч “MGL AGENCY”, “Miracle Entertainment” болон уран бүтээлчдийн төлөөллүүд хэвлэлийн хурал хийж тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Ийнхүү өнгөрсөн сарын тоглолтыг үзэж амжаагүй олон залуусын хүслийг биелүүлсэн "Мартагдашгүй" тоглолт дахин тайзнаа...

0 Сэтгэгдэл