Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хэнд ч хэрэггүй зүйлсийг урлагийн бүтээл болгожээ
“Миний бүтээлүүдийн утга санаа нь мөнх бусын тухай болон дархлаа гэсэн санаан дээр тогтоно. Амьдрал дээрх юмс хэдийгээр түр зуурын чанартай ч, бүх зүйлс оршин тогтнох гэж тэмүүлж байдаг. Үүний нууц нь дархлаа бөгөөд, энэ нь өсөн дэвжихтэй адил үнэ цэнэтэй юм" хэмээн өгүүлэх Э.Жанцанхоролын “Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэн Занабазарын нэрэм­жит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийгээд удаагүй байгаа ч хүмүүсийн хөл тасрахгүй байна. Энэхүү үзэсгэлэнг Монголын урлагийн зөвлөл Монголын орчин цагийн дүрслэх урлагийн авьяаслаг залуу уран бүтээлчдийг гадаад дотоодод таниулан сурталчлах үйл ажиллагааг “Улаан гэр” нүүдлийн галерейгаар дамжуулан хүргэдэг уламж­лалынхаа дагуу зохион байгуулжээ.

Орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл Нари Вард (Nari Ward)-ийн шавь болж, АНУ-ын Нью-Йорк хотын Хантэр (Hunter) коллежид элсэн орж суралцсан Э.Жанцанхорол нь холимог буюу hybrid баримлын төрлөөр бүтээлүүдээ хийжээ. Hybrid бүтээл нь сүүлийн үед эрчтэй хөгжиж буй орчин үеийн урлагийн төрөл юм. Түүний уран бүтээлийн урлангаар аялахад эргэн тойрон хэнд ч хэрэггүй эд зүйлс болох картон цаас, хайрцаг, эвэр, төмөр, банз, хавтанг хэрхэн урлагийн бүтээл болгосныг нь та харж болно. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл хэн бүхэнд нээлттэй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан