Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Уран барималч, зураач Намдагийн Дашнямд Төрийн соёрхол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн гарамгай бүтээлүүд туурвиж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Төрийн соёрхлыг хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн соёрхлыг Намдагийн Дашнямд гардуулан өгөв. Төрийн соёрхол хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонсголоо. Уг зарлигт “Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа Даши Намдаков – Намдагийн Дашнямд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсүгэй” гэжээ.
Намдагийн Дашням 1967 онд Буриадад төрсөн. 1992 онд ОХУ-ын Красноярск хотын Урлагийн дээд сургууль төгсөж 1990-ээд онд төрөлх Улаан-Үд хотдоо өөрийн урлангаа байгуулж уран бүтээлээ туурвиж эхэлжээ.
Тэрбээр шинэ зууны эхнээс Азиас Европ, Европоос Америк хүртэл олон зуун үзэсгэлэнд оролцож тэргүүн болоод бусад шагналуудыг хүртэж байжээ. Түүнийг “тайлбарлагдашгүй хүч агуулсан уран бүтээлч, дэлхийн хэмжээний уран барималч”, “Түүний уран бүтээлд хил хязгаар гэж үгүй, орон зай, цаг хугацааны хязгаар байхгүй” хэмээн урлаг судлаачид дүгнэсэн байдаг.
Н.Дашнямын “Чингис хаан”, “Тэнгэр, газрын дундах нүүдэлчин”, “Бөө”, “Анчин”, “Морьтон”, “Бөмбөртэй лам”, “Харваач”, “Чингисийн удам”, “Шонхор шувуутай цэрэг” уран баримал, “Алтан Шори” болон “Азийн төв” уран баримлын цогцолбор зэрэг нь нүүдэлчдийн соёл, гүн ухаан, Монгол угсаатнуудын түүх уламжлалыг илтгэсэн төгс бүтээлүүд хэмээн үнэлэгдсэн байна. Тэрбээр “Би үндэс угсаа, унаган байгалиасаа тасрах аргагүй” гэж ярьдаг.
Н.Дашнямын бүтээлүүд одоогоор дэлхийн 25 орны урлагийн музейд хадгалагдаж байна. Түүнчлэн ОХУ, Франц, Герман, Белги, Швейцарь, Финланд, АНУ болон Япон, Хятад зэрэг орны улс төр, бизнесийн алдартай хүмүүсийн хувийн цуглуулга, уран бүтээлийн санд байдаг аж.

0 Сэтгэгдэл