Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Т.Сарангэрэл гурван сая төгрөгийн эзэн болжээ
А.АКЭРКЭ
Энэ оны “Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн” Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаанцутгаланд болов. “Respect the mountains” уриан дор болсон тэмцээний ивээн тэтгэгчээр уулын спортын “Сутайн бор” клуб оролцож, ерөнхий зохион байгуулагчаар аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Mongolia Expeditions” компани болон “Монголын уулын хөтөчдийн холбоо” ажиллажээ. 14-17, 18-35, +36 гэсэн насны ангилалд шилдгүүдээ шалгаруулсан тэмцээний +36 насны ангиллын эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер, мөсөнд авиралтын улсын хошой аварга Т.Сарангэрэл түрүүлж гурван жил дараалан түрүүлсэн амжилтаар гурван сая төгрөгийн эзэн болсон байна.

Энэ ангилалд Монголын уулын хөтөчдийн холбооны Э.Саруул, Ч.Мөнгөншагай нар удаалсан аж. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Х.Бямбасүрэн, н.Нямцэрэн, Б.Барсболд нар насны ангилалдаа тэргүүлжээ. Түүнчлэн 14-17 насны ангиллын эмэгтэйчүүдэд “Монгол даатгал” компанийн тамирчин Э.Энхзул шалгарсан бол эрэгтэйчүүдэд “Сутайн бор” клубийн Мандахбаяр тэргүүлсэн байна. Харин 18-35 насны ангилалд эмэгтэйчүүдээс Ууганцэцэг тэргүүлж эрэгтэйчүүдийн ангилалд мөсөнд авиралтын улсын хошой аварга “Монгол даатгал”-ын Л.Нямбаяр дахин аваргалжээ. Ийнхүү үргэлжилсэн тэмцээний багийн тэргүүн байрыг “Монгол даатгал” компанийн баг тамирчид 18 оноогоор тэргүүлсэн бол удаахь байрт Уулын хөтөчдийн холбоо, “Сутайн бор” уулын холбоо тус тус оржээ.

0 Сэтгэгдэл