COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Николас Кейж алга болсон охиныг хүчирхийлэгчээс аврахад тусалжээ

Огайо мужийн 15 настай Алексис Боровик бүр арваннэгдүгээр сарын 8-нд нохойгоо салхилуулах гэж гараад сураггүй болсон байна. Цагдаагийнхан 41 настай Крис Шредер гэгчийг энэ хэрэгт сэжиглэн охиныг Миссури дэх гэртээ аваачиж бэлгийн дарамт хүчирхийлэл үйлдэж байгаа байх хэмээн таамаглажээ.
Алексис охин энэ эртэй онлайн-чатаар танилцсан гэнэ. Охин ийнхүү гурван долоо хоног олзонд байсан байна.
Охины эцэг эх харин Холливудын нэрт жүжигчин Николас Кейжийг хөрш Кливлендэд кино зураг авхуулан явж байгааг дуулаад тусламж хүсчээ. Кейж танихгүй хүний гуйлтыг дуулаад тэвдсэн ч олон хүнд үзүүлбэл юмыг яаж мэдэх вэ сураг гарч магадгүй хэмээн охины зургийг харъя гэсэн байна.
“Кейж зургийг хараад надаас хэзээ алга болсон юм гэж асуусан. Би хариуд нь бараг хоёр долоо хонож байна гэхэд жүжигчин харамсалтай байна” гэсэн гэж Бритт Рамси ярьжээ.
Кейж авсан зургаа интернетээр түгээж эхэлжээ. Ингэсээр цагдаагийнхан ч багагүй хөөцөлдсөний эцэст охины байж болох хаягийг интернетээр дамжуулан олсон байна.
Жүжигчин Николас Кейж охиныг аврахад гол үүрэг гүйцэтгээгүй байж болох ч ямар ч байсан тэрээр цагдаагийнхны ажилд тусалжээ.
Одоо Алексисын гэр бүлийнхэн жүжигчинд талархал илэрхийлж боломжтой цагт нь урьж шар айргаар дайлахыг хүсч байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл