COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Дэлхийн хамгийн зартай хакерч Митник одоо томоожсон

1996 оны есдүгээр сарын 16-нд хакерч Кевин Митникийг АНУ-д баривчилжээ. Оюутан залуу АНУ-ын Батлан хамгаалах яам Пентагоны компьютерийн сүлжээг эвдэлсэн гэнэ.
Энэ үеэр Митник “Цөмийн дайн эхлүүлэхэд надад ердөө гудамжны автомат телефоны харилцуур авахад хангалттай” гэж мэдэгдэж байсан юм.
Митник сүлжээнд нэвтрэх энэ ажлаа бүр хүүхэд байхдаа эхэлснэ юмсанж. 12 настайдаа тэрээр автобусны тасалбар хуурамчаар хийх арга сэдэж, хот дотор дуртай газраа үнэгүй зорчдог байж.
16 насандаа Митник Digital Equipment Corporation компанийн компьютерийн сүлжээг эвдэлж тэнд байсан материалуудыг хулгайлснаар нэг жил хорих, гурван жил цагдаагийн хяналтад байх ял авчээ.
1996 онд Митник дахиад л баривчлагдаж цөмийн дайны тухай хэлсэн үгнээсээ болоод ганцааричлсан камерт хоригдоход хүрсэн байна. Тэр торны цаана 12 сар суугаар, цаана нь бас гурван жилийн турш цагдаагийн хяналтад байх болжээ.
Гэхдээ тэрээр өөрийн мэргэшсэн “ажлаа” орхисонгүй сүлжээнд нэвтэрч эвдэлсээр аргагүйн эрхэнд зугтаахад хүрсэн байна. Гурван жилийн турш хуулийнхнаас нуугдаж зохиомол гар утас ашиглан амьдарчээ.
Улс орон даяар хамгийн их эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэгтэнд тооцогдож байсан түүнийг 1999 онд баривчилж компьютерийн хэд хэдэн бүлжээ болон үүрэн телефоны сүлжээнд нэвтэрч эвдэлсэн хэргээр 46 сар хорих ял өгөөд, үүн дээр тэнсэн харгалзах нөхцөлийн журам зөрчсөний нь төлөө 22 сарын хорих ял нэмжээ.

Митник 1999 онд шоронгоос гарснаасаа хойш өөрийн хакерын ажиллагаануудын талаар хэд хэдэн ном бичиж гаргажээ. Мөн Цутоми Симомура, Жон Маркофф нар Митникийн намтраар “Сүйтгэл” гэдэг кино бүтээж дэлгэцэнд гаргасан байна. Хамгийн сонирхолтой нь энэ киног зохиогч, компьютерийн сүлжээний шинжээч Симомурогийн компьютерийн сүлжээнд Митник нэвтэрч, эвдэлж байжээ.

Өнөөдөр 52 настай Кевин Митник компьютерийн аюулгүй байдлын талаар үйл ажиллагаа эрхэлдэг хувийн компани ажиллуулдаг байна.

0 Сэтгэгдэл