COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Амурын бар, Тимур ямаа хоёрын нөхөрлөл Реалити шоу болно

ОХУ-ын Приморийн хязгаарын тусгай хамгаалалттай газар дахь амьтны хүрээлэнгийн Амурын баранд долоо хоногт хоёр удаа амьд ямаа, туулай өгдөг уламжлалаараа энэ сарын 5-нд нэгэн ямааг өдрийн хоол болгож өгснийг бар идээгүйгээр үл барам түннтэй дотносч нөхөрлөжээ.
Тэр хоёр өдрийн цагаар эдлэн газраараа хамт зугаалж шөнөдөө ямаа нь барын саравчинд, харин бар өөрөө дээвэр дээр унтдаг болсон гэнэ.
Энэ сонин тохиол амьтны хүрээлэнгийн ажилтнуудын анхаарлыг татаж ямаандаа Тимур гэсэн нэр хайрласан гэнэ.
Энэ хоёрын зураг, дүрс бичлэг интернетээр тархаж олны анхааралд өртсөний дараа амьтны хүрээлэнгийнхэн тэдний дүрсийг хоногийн 24 цагаар шууд дамжуулж байхаар шийдвэрлэн ажиглалтын камер, бусад тоног төхөөрөмж сууриллууж эхэлсэн байна.

“Интернетийн хэрэглэгчдийн хүсэлтээр бид Сафари парктаа ажиглалтын камер сууриллуулж байна. Энэ хоёр амьтны нөхөрлөлд итгэж ядсан зарим хүн онлайнаар “Тимур амьд уу” гэж асуугаад байх юм” гэж паркийн захирал Дмитрий Мезенцов мэдэгдсэн байна. Энд нь интернетийн сүлжээ, үүрэн телефоны 4G байхгүй болохоор одоо үүнийгээ шийдэх гэж байгаа гэнэ.
Тимур ямаа бар найзыгаа тоглох гэж өдөн мөргөлдөх дүр үзүүлж байгаа, бар нь өөдөөс нь савраа явуулснаа эргэн явж байгаа, тэр хоёрын зугаалан хойно хойноосоо цурван тайван явж байгаа дүрсийг сонирхогчийн камераар авч хэдийнээ олны хүртээл болгоод байгаа юм.

0 Сэтгэгдэл