COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Зурагт болон компьютерийн дэлгэцээ зөв цэвэрлэх аргууд
Зурагт, компьютерийн дэлгэцээ цэвэр цэмцгэр байлгах шилдэг арга бол хуурай, зөөлөн даавуугаар тоосыг нь тогтмол арчих явдал юм. Түүнчлэн тоос шороотой орчноос эдгээр тоног төхөөрөмжөө аль болох хол байгах нь хэвийн ажиллагааг хадгалах, цэвэрхэн байлгахад тус дэм болно. Зурагт, компьютерийн дэлгэц нь 20 жилийн өмнөхөөс тэс өөр материалаар хийгддэг болсон тул зайлшгүй цэвэрлэх шаардлага гарсан тохиолдолд дэлгэц цэвэрлэгч зориулалтын шингэнийг ашиглаарай.

Өдөр тутмын цэвэрлэгээ
Дэлгэц дээрээ тогтсон тоосыг цэвэрлэхдээ цахилгаанаас заавал салгах хэрэгтэй бөгөөд хуурай, зөөлөн даавуун материал ашиглаарай. Дэлгэцийн гадаргуу дээр хэт их чанга дарах нь дэлгэцийг гэмтээж болзошгүй тул та аль болох даралт өгөлгүйгээр хөнгөхөн арчих хэрэгтэй.
Дэлгэц дээрх хурууны хээ, тосны толбыг арилгах
Дэлгэц дээр үлдсэн хурууны хээ, тосны толбыг хуурай алчуураар арчихад тэр бүр арилдаггүй. Тиймээс электрон барааны дэлгүүрээс телевиз, компьютерийн дэлгэц цэвэрлэгч тусгай шингэн авч цэвэрлээрэй. Цэвэрлэгч шингэнийг дэлгэц рүү шууд шүршиж болохгүй. Бага хэмжээний шингэнийг алчууртаа шингээгээд зөөлөн арчих хэрэгтэй.
Сүүлийн үеийн дэлгэцийн бүтэц
Хэдхэн жилийн өмнө телевиз, компьютерийн дэлгэцийг Сathode ray tube материалаар хийдэг байсан бөгөөд тус материалаар хийсэн дэлгэцийг ихэнхдээ шил арчигч шингэнээр цэвэрлэчих боломжтой байлаа. Харин сүүлийн үеийн дэлгэцүүдийг LCD материалаар хийдэг болсон бөгөөд хуванцар эсвэл шилээр бүрж гэрэл гялбахаас сэргийлсэн нимгэн хуулга наадаг болсон. Хурууны мэдрэгчтэй дэлгэц дээр ч мөн хамгаалалтын нимгэн хуулга наадаг болсон тул гэр ахуйн цэвэрлэгээний бодисуудад агуулагддаг химийн бодис нь нимгэн хуулга бүхий гадаргууг гэмтээдэг учраас эдгээр бодисуудыг ашиглахаас зайлсхийгээрэй.
Хориглох зүйлс
Зарим хүмүүс дэлгэц цэвэрлэхдээ гэрийн аргаар хийсэн, тухайлбал шингэлсэн уксус болон бусад бэлдмэл ашигладаг боловч үйлдвэрлэгч нарын зүгээс иймэрхүү арга барилаар цэвэрлэгээ хийхийг хэзээ ч зөвлөдөггүй. Тэд бүх төрлийн саван, шил цэвэрлэгч болон аммони, спирт, ацетон, бензин зэрэг бодис агуулсан бодисуудыг ашиглахыг хориглодог. Салфетка, паралон зэрэг нь зөөлөн мэт боловч мөн л LCD дэлгэцийн нимгэн бүрхүүл бүхий хамгаалалтыг гэмтээж болзошгүй тул хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл