Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Үндэсний сурынханд Улсын дархан мэргэн хүртэл цол олгоно
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Эрхийдээ бяртай нэг нь эрийн гурван наадмын сур харваанд түрүүлж, Улсын мэргэн цол хүртдэг бол удаалсан бусад нь гар ч хүндрүүлэх зүйлгүй ганзага хоосон буцдаг. Нэг үгээр сурынхан жилдээ ганц тохиодог наадмаараа ганцхан Улсын мэргэн төрүүлдэг гэсэн үг. Гэтэл хурдан морь нас насандаа бай шагналтай, бөх ч мөн ялгаагүй таваас дээш давсан л бол цолонд хүрэх боломжтой. Харин сур харвааны эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн тамирчид жилдээ ганц улсын наадмаар цолонд хүрэх боломжтой болдог. Бөх болгон наадамд түрүүлэх гэж барилддаг шиг хашир туршлагатай харваачид наадмын түрүүгээ алдахгүйг хичээж жилийн жилд цэц мэргэнээ сорьж ихэнхдээ ахмад харваачид түрүүлэх нь их. Үүнээс үүдэж залуу харваачид шантрах улмаар спортоо орхиход хүрдэг нь цөөнгүй.

Тиймээс Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд эрэгтэй, эмэгтэй тус бүрт гурван байр эзлүүлэх саналыг тусган Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын гишүүд өргөн барьжээ. Тухайлбал, гуравдугаар байр эзэлсэн харваачид Гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид Гарамгай харваач, түрүүлсэн харваачид Улсын мэргэн цолыг тус тус олгох юм байна. Харин Улсын мэргэн цолтон дахин түрүүлбэл Улсын хошой мэргэн, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл Улсын даяар дуурсах мэргэн, Улсын даяар дуурсах мэргэн түрүүлбэл Улсын дархан мэргэн цол олгохоор хуульчлах нь зүйтэй гэх саналыг өргөн бариад байгаа аж. Хэрвээ энэ хууль батлагдвал 40 гаруй харваач цолоо нөхөж авах боломж бүрдэх бөгөөд цол нөхөж олгоход улсын төсвөөс ямар ч хөрөнгө гарахгүй бөгөөд зөвхөн Ерөнхийлөгчөөс цол авах тухай хууль санаачлагч хэлж байлаа.

0 Сэтгэгдэл