Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Сталины тушаал жүжигчин Пуговкиныг тахир дутуу болохоос аварчээ

ЗХУ-ын Ардын жүжигчин, театр киноны олон сайхан дүрээр нь зөвлөлт, орос төдийгүй дэлхий дахин мэдэх Михаил Иванович Пуговкин Эх  орны дайны ахмад дайчин. Харин түүнийг энэ дайнаар, хөлөө тайруулчих дөхсөн гэдгийг тэр бүрий хүн мэдэхгүй.

1941 оны зургадугаар сард Пуговкин сайн дураараа фронтод явж. Залуу эрийг сайн дурынхантай нийлүүлэн фашистуудтай хамгийн ширүн тулаан болж байсан Ельни рүү илгээсэн байна. Тэнд болсон аймшигт ширүүн тулаануудаас залуу азаар амьд үлдэж 1941 оны сүүлчээр буудлагын 1147 дугаар хороонд шилжжээ.
1942 оны намар Ворошиловградын дэргэд болсон нэгэн тулааны үеэр Пуговкин хөлдөө хүн шархадсан байна.
Эмч нар түүний хөлийг тайрна, эс тэгвэл үхэж ч мэднэ гэжээ. Ингээд Пуговкинаас өөрөөс нь зөвшөөрөл авах гэж байж.
Гэтэл үүнээс ердөө хэдхэн хоногийн өмнө Дээд ерөнхий командлагч Иосиф Сталины тушаал гарч цэргийн эмнэлгүүдэд цэрэг дайчдыг гар хөлийг дэндүү их тайрч тахир дутуу болгож байна. Шархадсан цэрэг дайчдыг эмнэж эдгээх ёстой, эмч нар бүхий л чадал хүчээ дайчлан ажилла гэсэн чиглэл өгсөн байж.
Ингээд л Пуговкины хувь заяа Сталины ачаар шийдэгдэж тэрээр хөлтэйгөө үлдсэн байна.

Пуговкиныг  комисс дахиад фронтод явуулсангүй гэрт нь буцаажээ. Ингээд энгэртээ байлдааны шагнал медальтай Пуговкин Москвагийн драмын театрт найруулагч Николай Горчаковын мэдэлд ирэх нь тэр. Тэгээд шууд л жүжгийн гол дүр.
Тэгээд “Хурим” киноны тийм ч том биш дүрд тоглов. Харин тэрээр дубль бүрийн дундуур гутлаа тайлж, хөлийнхөө цусыг цэвэрлэж байсан гэдэг.

1943 он гэхэд ердөө гуравдугаар ангийн боловсролтой Михаил Пуговкин Москвагийн уран сайхны  академик театрын урланд суралцахаар элссэн байлаа.
Ингэж азаар хөлтэйгөө үлдсэн  Михаил Пуговкин зөвлөлтийн киноны жинхэнэ домог болсон байна. Тэгээгүй бол юу ч болох байсан юм билээ.
0 Сэтгэгдэл
СТАЛИН ҮРГЭЛЖ ЯРГАЧИН БАЙГААГҮЙ
Пуговкин фронтоос гэртээ харихад нь ээжийг нь талх хулгайлсан хэргээр шоронд хийсэн байдаг. Иймд Сталинд захиа бичиж аав болон хоёр ах нь дайнд яваад алагдсанаа бичиж ээжийгээ шоронгоос гаргахыг хүссэн байна. Тэр үед Сталин уг жүжигчнийг мэддэггүй байсан. Гэсэн ч хэд хоногийн дараа ээж нь суллагдсан байна.
Ya znayu etogo cheloveka, on kak lichnosti ochen horoshii chelovek, kak akter toje.
Хамгийн их уншсан