"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Г.Эрдэнэбилэг: Монгол ухаан уужуухан байдагсан
Энэ удаагийн “Фэйсбүүк” буландаа “Дижитал” хамтлагийн дуучин Эрка буюу Г.Эрдэнэбилэгийн бичсэн постыг онцлон хүргэж байна.

“Оны өмнө нэг инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр зүйлийн гэрч болсноо гэнэт саналаа. Баянгол дүүргийнхэнд үнэ төлбөргүй кино үзүүлнэ гээд урилга билет тараасан нь манай найзад ирж хамт үзэхүү гэхээр нь аавыгаа гэр бүлийнхнээ дагуулаад очсон юм. Танхим дүүрэн хүмүүс цуглаад кино үзэх гээд хүлээж байлаа. Тэгтэл нэг хуурай дүү маань ахаа наад кино чинь гарахгүй болчихлоо.
Намын удирдлагууд нь манай намын үзэл сурталд таарахгүй кино байна гээд гаргахыг нь хориглосон гэнэ. Тэгээд энэ олон хүн цуглуулчихаад одоо яах вэ гэсэн чинь... Харин тэгээд намайг дуудаад энэ хүмүүст шоу үзүүл гэсэн гэлээ. Миний хувьд тэр кино олон хоног кино театруудаар гарч маш олон хүн үзэж магтан сайшааж байснаас аль нэг нам болон хувь хүмүүсийг шүүмжилж чичилж гоочилж байсныг харж сонсч байгаагүй. Тэр дээр суугаа хүмүүс ямар их айдастай байдаг бас олон нийтийг үл хүндэтгэж өөрийн жижигхэн ертөнцөөр бүгдийг сэтгэж тэр хэврэг орон зайгаа хамгаалж үлдэх гэж ухаан нь уландаа орчихсон байдгийг гайхаж байлаа. Монгол ухаан уужуухан байдагсандаа.

0 Сэтгэгдэл