Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал өнөөдөр /2026.06.21/ Монголын хүүхдийн ордонд эхэллээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн болон Удирдах зөвлөл, бага хурлын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дүрмийн дагуу Их хурлаар шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийг сонгоно. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид сэтгүүлч Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нэр дэвших хүсэлтээ 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр МСНЭ-ийн Ажлын албанд ирүүлсэн бөгөөд МСНЭ-ийн гишүүн, мандат бүхий сэтгүүлч Их хуралд оролцож, шинэ удирдлагыг сонгох санал хураалтад саналаа өгөх эрхтэй юм.

15.00 цаг. МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид Их хурлын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхэллээ. Нэр дэвшигч, сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татаж буйгаа мэдэгдэв. 

Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох нууц санал хураалт явуулна.

Санал хураалтын дүнг танилцуулахад сэтгүүлч Л.Нинжжамц 71.3 хувийн санал авч, МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Уг сонгуульт алба нь дөрвөн жилийн хугацаатай.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан