Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Microsoft” iPad-тай өрсөлдөх таблет гаргалаа
“Microsoft” корпорац “Surface” нэртэй шинэ таблет компьютерээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. “Microsoft”-ын шинэ Windows 8 үйлдийн системээр ажилладаг тус компьютерийг таблетын зах зээлд “Apple”-ийн iPad-тай өрсөлдүүлэхээр гаргаж байгаа аж. “Surface”-ийн өрсөлдөгч iPad-аас ялгарах давуу тал нь өргөн дэлгэц юм. 10,6 инч буюу 26,9 см өргөн дэлгэцтэй тус таблет “Microsoft Office”-ийн программуудтайгаараа iPad-aaс бас давуу талтай. Гэхдээ iPad-ыг бодвол харьцангуй хүнд, бас зузаан юм байна. “Surface” нь орчин үеийн технологийн хамгийн сүүлийн үеийн стандартууд болох 10.6 ямх диогналын урттай өндөр нягтрал бүхий урд хойд камертай. Хамгийн сонирхолтой нь, унах гэмтэх эрсдлээс сэргийлж эх биетэйгээ 22 градусын өнцөг үүсгэн тогтоох түшлэгтэй аж. Гэхдээ “Surface” хоёр өөр загвартайгаар худалдаанд гарах бөгөөд нэг нь түшлэггүй, бусад таблет компьютер шиг дан дэлгэцээс бүтсэн загвартай байх гэнэ. Хоёр загвар хоорондоо үйлдлийн систем болон процессороороо ялгаатай. Хэрэглэгчид “Intel” юм уу “ARM” гэсэн хоёр өөр процессороос сонголт хийж болох юм байна. Энэ оны эцсээр худалдаанд гарах таблет үнийн хувьд Ipad-тай бараг адилхан, өнгө, загвараасаа хамаарч 499-829 ам.долларын хооронд хэлбэлзэх аж.
“Microsoft” корпорац “Surface” нэртэй шинэ таблет компьютерээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. “Microsoft”-ын шинэ Windows 8 үйлдийн системээр ажилладаг тус компьютерийг таблетын зах зээлд “Apple”-ийн iPad-тай өрсөлдүүлэхээр гаргаж байгаа аж. “Surface”-ийн өрсөлдөгч iPad-аас ялгарах давуу тал нь өргөн дэлгэц юм. 10,6 инч буюу 26,9 см өргөн дэлгэцтэй тус таблет “Microsoft Office”-ийн программуудтайгаараа iPad-aaс бас давуу талтай. Гэхдээ iPad-ыг бодвол харьцангуй хүнд, бас зузаан юм байна. “Surface” нь орчин үеийн технологийн хамгийн сүүлийн үеийн стандартууд болох 10.6 ямх диогналын урттай өндөр нягтрал бүхий урд хойд камертай. Хамгийн сонирхолтой нь, унах гэмтэх эрсдлээс сэргийлж эх биетэйгээ 22 градусын өнцөг үүсгэн тогтоох түшлэгтэй аж. Гэхдээ “Surface” хоёр өөр загвартайгаар худалдаанд гарах бөгөөд нэг нь түшлэггүй, бусад таблет компьютер шиг дан дэлгэцээс бүтсэн загвартай байх гэнэ. Хоёр загвар хоорондоо үйлдлийн систем болон процессороороо ялгаатай. Хэрэглэгчид “Intel” юм уу “ARM” гэсэн хоёр өөр процессороос сонголт хийж болох юм байна. Энэ оны эцсээр худалдаанд гарах таблет үнийн хувьд Ipad-тай бараг адилхан, өнгө, загвараасаа хамаарч 499-829 ам.долларын хооронд хэлбэлзэх аж.Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























