Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Б.Насанцэнгэл: Монголд олон улсын үзэсгэлэн 2014 онд зохиогдоно
Монголын эмэгтэй зураачид олон улсын зураачдын үзэсгэлэнд оролцохоор өчигдөр Вьетнам улсыг зорилоо. 10 зураачаас бүрдсэн баг алс хол хүлгийн жолоо залахаас өмнө Урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Насанцэнгэлтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.
-Олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнгийн талаар товчхон танилцуулахгүй юу?
-Дэлхийн эмэгтэй зураачдын холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг үзэсгэлэн. 20 гаруй орны эмэгтэй зураачдыг нэгтгэж чаддаг арга хэмжээ гэсэн үг л дээ .
-Жил бүр өөр өөр хэв маягтай зохион байгуулагддаг байх. Энэ жилийн онцлог нь юу вэ?
-Тэгэлгүй яахав. Жил бүр өөр уриан дор бас өөр өөр газарт зохион байгуулагддаг. Энэ жил Вьетнамд “Дэлхийн шинэ урлаг дахь эмэгтэй зураачдын хувь нэмэр” гэсэн уриатай болох гэж байна. Түрүүчийн удаа Америкт зохион байгуулагдаж байсан. Дээрх урианы дагуу зураачид илтгэл тавих юм. Мөн нэг нэг уран бүтээлээр үзэсгэлэнд оролцоно. Энэ үзэсгэлэнд оролцох бүтээлд тавигдах хамгийн гол шалгуур нь ямар нэг үндэстний зан заншил, уламжлал руу халдсан утга шингээгээгүй байх. Мөн арьс өнгө, шашин шүтлэгийн ялгаварлан гадуурхалтыг тусгаагүй байх юм л даа.
-Дараагийн удаа аль улсад зохиогдох бол. Илүү олон зураач оролцох боломжийн хувьд?
-2014 онд манай улсад “Хайр” гэсэн сэдвийн хүрээнд зохиогдох юм. Өөрийнхөө оронд энэ үзэсгэлэнг хийснээр Монголоо сурталчилахаас гадна, өөрийнхөө орноос олон зураач оролцуулж, тэдний чадварыг дэлхийд таниулах боломжийг бий болгож байгаа хэрэг.
-Таныг хөрөг зураг зурдаг гэдгээр нь хүмүүс мэддэг. Сүүлийн үед ямар сэдэв, агууламжтай зураг зурж байна?
-Хөргөө л зурж байгаа. Сүүлийн үед ихэвчлэн эрэгтэй хүний хөрөг зураад байна.
-Аян замдаа сайн яваад үзэсгэлэндээ амжилттай оролцоод ирээрэй. Олз омог ихтэй ирэхээр нь дахин уулзъя?
-Баярлалаа. Тэгэлгүй яахав амжилттай оролцох гэж л явж байгаа юм чинь.

0 Сэтгэгдэл