АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Гацуурт ордоос эзэмших 34 хувийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Жил гаруй хугацаанд эсэргүүцэлтэй тулж байгаа тус ордыг ашиглах асуудлыг Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сард дахин хөндөж, УИХ-д тогтоолын төсөл болгон оруулж ирсэн юм. Ингэхдээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Ноён уул орчмыг тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг мөн өргөн барьж байсан билээ.

Харин өчигдөр Эдийн засгийн байнгын хорооныхон дээрх асуудлыг хэлэлцээд “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай” гэснийг дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, С.Одонтуяа, А.Тлейхан, Ч.Улаан нар төслийн 2 дугаар зүйлд заасан “Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоон, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй” гэснийг өөрчлөх саналтай байгаа хэллээ.
Ингээд тэд 2 дугаар зүйлийг “Төслийн 1 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгах” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, “...ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж...” гэсэн шууд заалтыг хаслаа. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Өмнө нь хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь “Шударга ёс” эвсэл завсарлага авч байсан билээ.

0 Сэтгэгдэл