COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Леонардо ди Каприо оросуудад их хандрах боллоо

Энэ жилийн “Оскар”-ын шагналд нэр нь дэвшээд байгаа, америкийн жүжигчин Леонардо ди Каприо үүний өмнө Владимир Ильич Лениний дүрд тоглоход бэлэн байна гэж байсан бол одоо ерөнхийлөгч Путины дүрд, бас эзэн хааны зөнч байсан Григорий Распутины дүрд тоглоход бэлэн гэж ярьсныг германы Welt am Sonntag сонин нийтэлсэн байна.
“Путин бол маш сонирхолтой дүр, түүний дүрд тогловол би дуртай байхсан” гэж Холливудын од ярьжээ.
41 настай жүжигчин, ОХУ-ын ерөнхийлөгчтэй хэдэн жилийн өмнө Санкт-Петербургт болсон сибирийн бар хамгаалах тухай нэгэн арга хэмжээн дээр уулзаж байсан юм.
“Путин бид хоёр бар гэдэг энэ сайхан амьтныг хамгаалах тухай л ярьсан, харин улс төр яриагүй. Миний сан ч бар хамгаалах төслийг санхүүжүүлэхийг дэмждэг” гэж Ди Каприо сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Оросын түүх бол их сонирхолтой гээд жүжигчин “Миний хувьд Ленин бол сонирхолтой дүр. Бас Руспутины дүрд ч би дуртайяа тоглоно” гэсэн байна.
Санкт Петербургийн “Ленфильм” студи холливудын жүжигчнийг Ленин, Путин, Руспутины аль нэгний нь дүрд тогловол зургийг нь авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. “Үзэгчдэд хүрэх кино хийх нь ямагт сонирхолтой байдаг. Тэр дундаа Леонардо ди Каприог Лениний залуу настай харьцуулж болно. Хувьсгалын эхний үеийн ийм кино хийхэд бидэнд хангалттай тайз, материал байгаа” гэж студийн төлөөлөгч ярьжээ.
Бас энэ киноны найруулагчаар ажиллахад бэлэн байгаагаа “Нохойн зүрх”, “Цирк шатаж, алиалагчид нь зугтав”, “Дээрэмчдийн Петербург” цувралын найруулагчаар ажилласан, Төрийн думын соёлын байнгын хорооны дэд дарга Владимир Бортко ч илэрхийлсэн байна. Тэрээр “Ди Каприо сайн жүжигчин, ямар дүрд тоглохыг хүсч байна түүнийгээ чадна. Намайг найруулагчаар уривал би дуртайяа ажиллана. Төсөл ямар байхыг мэдэхгүй, зохиолоосоо л шалтгаална” гэж Бортко хэлжээ.
Григорий Распутиныг алсан Мойко дахь Юсуповын ордон ч бас энэ дүрд тоглох юм бол Ди Каприог энэ ордонд зочилж музей үзэхэд нь тусална гэсэн байна.

0 Сэтгэгдэл