"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Б.Амархүүгийн гэр бүлээс барьж буй гэнэтийн бэлэг
“Шинэ он шиг чамдаа” дууг хамтдаа дуулж, кинонд хүртэл хослоод авсан дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нарыг тойрсон элдвийн яриа тасардаггүй байсан цаг саяхан. Харин гэр бүл болж, хамгийн нандин гэгээн бэлгээ өнгөрсөн жил хүлээн авч аав, ээж болсноос нь хойш зүй ёсоор сайхан гэр бүл хэмээн хүлээн зөвшөөрөх болсон билээ.

Залуу хос маань удахгүй болох гэгээн хайрын баярын өдрийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрөөхийг хүсээгүй бололтой. Тэд хамтдаа Валентины өдрийг тохиолдуудан ирэх сарын 12-нд “Crocus Event Hall”-д “Cool Love” нэртэй тоглолт хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа оржээ. Энэ тухайгаа “Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан залуучуудтайгаа нэгэн үдшийг манай гэр бүлийнхэн хамт өнгөрүүлье гэж шийдсэн юм. Ариунзул бид хоёр тоглолтдоо зориулж олон сюрприз бэлтгэсэн. Гэхдээ энэ өдрийн арга хэмжээ маань зөвхөн хосуудад зориулагдаагүй юм шүү. Ганц бие бүх залууст зориулагдсан гэдгийг дуулгах хэрэгтэй болов уу” хэмээлээ.
Хоёр цаг үргэлжлэх тоглолт Б.Амархүүгийн дуулсан хайрын сэдэвтэй уран бүтээлээс бүрдэх аж. Харин тэдний тоглолтын дараа “Love Evolution DJ festival” болох гэнэ. Дэлхийн залуусыг орчин үеийн хөгжмийн хэмнэлд байлдан дагуулдаг энэхүү арга хэмжээ үүрийн дөрвөн цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг дуулгалаа.

0 Сэтгэгдэл