Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Жүжигчин А.Ганчимэг үсээ хусуулаад халзан болчихож

“Хэцүү анги” олон ангит уран сайхны киноны Зулаагийн дүрээр олонд танигдаж, “Хувьсал” продакшнаар овоглож яваа залуу жүжигчин А.Ганчимэг үсээ хусуулж халзан болжээ. Тэрээр шинэ уран бүтээлийнхээ дүрийн онцлог, найруулагчийн шийдлээр урт, сайхан гэзгээ ийн авхуулсан  гэнэ.

“Халуун сэтгэл” уран сайхны киногоороо чамгүй сайн жүжигчин болохоо харуулаад авсан жүжигчин маань драмын театраар овоглож явсан удаатай. Тэгвэл энэ удаад “Хувьсал” продакшны дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кинонд бүтээсэн дүр нь жүжигчин бүсгүйг ийн зоригтой алхам хийхэд хүргэжээ. Тус кино үзэгчдийн хүртээл болоход хэдийнэ бэлэн болж, албан ёсны постор нь Хувьсал продакшны цахим хуудсанд нийтлэгджээ.

Тус продакшны анхны уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дэлгэцэнд гарсан жилээ үзэгчдийг байлдан дагуулж, ашиг орлогоороо 2013 оны кино жагсаалтыг тэргүүлсэн. Үүний дараагаар “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом” уран сайхны кинонууд шил шилээ даран гарч, үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн. Үзэгчид “Хувьсал”-ынхны шинэ бүтээлд чих тавих болсон нь тэдний чанартай уран бүтээл хийдгийн илрэл гэлтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан