АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Гацууртын ордыг эцсийн хэлэлцүүлэгт
Гацуурт ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Энэ үеэр төрийн эзэмшлийн хувь болоод түүнтэй дүйх хөрөнгө оруулалт, татварын талаар гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас анх өргөн мэдүүлснээр тогтоолын төлсийг батлах нь зүйтэй гэж хэлэлцэх нь.

Төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоогоогүй ордоос дээд тал нь 34 хувийг эзэмшиж болдог. Энэ дагуу “Сентерра Гоулд Монголиа” компанийн эзэмшилд байдаг Гацуурт ордоос төрийн эзэмшлийн хувийг 34 байхаар заасан байгаа юм.
Харин өнөөдрийн байдлаар Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” компанитай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах талаар Ажлын хэсэг хэлэлцээ хийж хэд, хэдэн зүйлийг тохиролцсон.
Жишээ нь, алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийсэн бөгөөд талууд яриа хэлэлцээний үр дүнд тохиролцоонд хүрсэн юм. Тухайлбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх, хэрэв хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болох зэргээр тохиролцоонд хүрээд байгаа юм. Харин хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд Засгийн газар нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болох аж.

0 Сэтгэгдэл